Чиг үүрэг, стратеги
Үндсэн чиг үүрэг 1. Хүний нөөцийг хөгжүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх |
||
1. Хэл зохиолын хүрээлэнгийн хүний нөөцийг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, бүтээмж өндөр эрдэмтэн, судлаачид болгон төлөвшүүлэн хөгжүүлэх |
Хүний нөөцийн сургалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулж, мөрдүүлэх |
Батлагдсан бодлого, төлөвлөгөө |
ШУАИС (UMAS)-ийн “Монгол судлал” индекс дээр магистрантур, докторантурын сургалтын хөтөлбөр боловсруулах |
Хөтөлбөр ба суралцагчдын тоо |
|
Эрдэм шинжилгээний ажилтны мэргэжил, судалгааны чиглэлд суурилсан хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох |
ХН-ийн хэрэгцээний прогноз |
|
Эрдэмтэн солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх |
Солилцоонд хамрагдсан судлаачдын тоо |
|
Гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцах, ажиллах эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэх |
Суралцсан судлаачдын тоо |
|
Гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдах эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтны эзлэх хувийг нэмэгдүүлэх |
Хамрагдсан судлаачдын хувь |
|
Ахисан түвшний сургалтад багшлах, суралцах судлаачдын тоог нэмэгдүүлэх |
Сургалтад хамрагдсан тоо |
|
Залуу эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтанд олгох судалгааны грантын тоог нэмэгдүүлэх |
Олгосон грантын тоо |
|
Судалгааны үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх |
Дэмжлэг авсан судлаачдын тоо |
|
Эрдэм шинжилгээний ажилтны цалингийн сүлжээг шинэчлэх, зэрэг дэвийг нэмэгдүүлэх |
Цалингийн өсөлтийн хувь |
|
Судлаачдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах |
Хамрагдсан судлаачдын тоо |
|
Судлаачийн үнэлгээний шалгуур, аргачлал боловсруулах |
Батлагдсан аргачлал |
|
Өгөгдөлд суурилсан судалгаанд оролцох эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан ёс зүй, мэдээллийн хамгаалалт, өгөгдлийн удирдлагын чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулах. |
Сургалтад хамрагдсан тоо |
|
“Эрдэм шинжилгээний ажилтны ажлыг үнэлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн тус хүрээлэнгийн ажлын онцлогт тохирсон журам боловсруулж, мөрдөх |
Жил бүрийн үнэлгээний үр дүн |
|
Мэдлэг, чадвар, бүтээмжийн үнэлгээг гүйцэтгэлийн урамшуулалтай уялдуулах |
Гүйцэтгэлд суурилсан урамшуулал |
|
Ерөнхий чиг үүрэг 4. Санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг үе шаттайгаар хөгжүүлэх |
||
Үндсэн чиг үүрэг 1. Бодлого, төлөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх |
||
1. Хэл зохиолын хүрээлэнгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, олон эх үүсвэрт, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх |
Олон эх үүсвэрт санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх |
Санхүүжилтийн эх үүсвэрийн тоо, түүний өсөлт |
Гадаадтай хамтарсан, төсөл, хөтөлбөр, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх |
Гадаадын төсөл, хөтөлбөрөөр санхүүжүүлсэн төслийн тоо, санхүүжилтийн хэмжээ |
|
Улсын төсвийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх |
Батлагдсан төсвийн өсөлт, үр дүн |
|
Улсын хөрөнгөөр хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрийн судалгааг эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах |
Боловсруулсан санал, зөвлөмжийн тоо |
|
Судалгааны ажлын үр дүн, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах |
Технологи дамжуулалтын орлогын хэмжээ |
|
Хүрээлэнгийн төсвийн бус орлогыг тогтвортой нэмэгдүүлэх |
Орлогын өсөлт |
|
Томоохон зорилтыг шийдвэрлэхэд гадаадын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг төвлөрүүлэх |
Төвлөрсөн төслийн тоо |
|
Гадаадын зээл, тусламжаар лаборатори шинэчлэх, судлаач бэлтгэх |
Шинэчлэгдсэн лабораторийн тоо |
|
--- ооо О ооо ----
Стратегийн зорилт
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Стратегийн төлөвлөгөөнд 2026-2030 онд хүрээлэн нь монгол хэл, утга зохиол судлалыг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд дараах стратегийн зорилтуудыг нэгтгэн тодорхойлов. Үүнд:
- Хүрээлэнгийн менежментийн чадамжийг дээшлүүлж, ил тод, хариуцлагатай, тогтвортой шинжлэх ухааны байгууллагын тогтолцоог бүрдүүлэх;
- Монгол хэлний авиа зүй, бүтээвэр зүй, өгүүлбэр зүй, үгийн сан судлал, найруулга зүй, хэрэглээний хэл шинжлэл, нутгийн аялгуу, толь бичиг судлалыг хөгжүүлж, сурвалж бичгийн хэлний онцлогийг гүнзгийрүүлэн судалж, хэл шинжлэлийн онол-арга зүйн шинэ чиглэлүүдийг судалгаанд нэвтрүүлэх;
- Монгол хэлний судалгааны эх хэрэглэгдэхүүнийг баяжуулж, дижитал сан, корпус, нутгийн аялгуу, үгийн сангийн хөмрөг бүрдүүлэх;
- Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүнг олон улсын түвшинд хүргэх, монгол хэл, утга зохиол, аман өвийг хадгалан хамгаалах, хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах;
- Орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг бүтээх, стандартчилах, дамжуулах суурь дэд бүтэц болох нэр томьёоны судалгааг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, хиймэл оюунд суурилсан цахим өгөгдлийн сан бүхий үндэсний нэр томьёоны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;
- Монголчуудын аман уламжлал, зан заншил, соёлын өвийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр судалж, хадгалан хамгаалах, судлан шинжлэх, тайлбарлах, үндэсний болон дэлхийн соёлын мэдлэгийн санд хувь нэмэр оруулах;
- Урт хугацаанд шинжлэх ухааны суурь чадавхыг хадгалан хөгжүүлж, үндэсний болон дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах суурь судалгааг хөгжүүлэх;
- Судалгааны үр дүнг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэл, утга зохиолын талаарх бодлогын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх;
- Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар хүрээлэнг олон улсын монгол судлал, улмаар олон улсын шинжлэх ухааны орчинд идэвхтэй оролцогч болгох;
- Хүрээлэнгийн хүний нөөцийг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй эрдэмтэн, судлаачид болгон төлөвшүүлэн хөгжүүлэх;
- Хүрээлэнгийн санхүүг олон эх үүсвэртэй болгох (улсын төсөв, орон нутгийн төсөв, төслийн хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлого, гадаад улс, байгууллага, хувь хүмүүсээс олгосон хөрөнгө, хандив, тусламж гэх мэт).
Тэргүүлэх чиглэл
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн нь 1921 онд байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хэлний үгийн сан, хэл зүй, харьцуулсан хэл зүй, толь бичгийн иж бүрэн судалгаа, Монголын эртний болон орчин үеийн уран зохиолын судалгаа, шүүмж судлал, Монголын уран зохиолын харилцаа холбоо, сурвалж судлалын чиглэлээр голлон ажиллаж, үндэсний эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх, шаардлагатай сурах бичиг, гарын авлагаар хангах чиглэлээр ажиллаж ирсэн билээ.
Монгол хэлний тухай хуулийн 22.1-д заасан “монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий эрх бүхий судалгааны байгууллага юм. Тус хүрээлэн нь монгол хэлний зөв бичих дүрэм боловсруулж, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал дэвшүүлэх, эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах, холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах, төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах, монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулах ажлыг төрийн нэрийн өмнөөс хариуцан гүйцэтгэдэг.
Хүний нөөцийн стратеги
Хүний нөөцийн стратеги
Ерөнхий чиг үүрэг-3. Хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, залгамж халааг бэлтгэх менежментийг боловсронгуй болгох |
||
Үндсэн чиг үүрэг |
Дэд чиг үүрэг |
Хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг, оролцогчид |
1. Хүний нөөцийн хөгжүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх |
Хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох |
Захиргаа, Салбар, төв, лабораториуд |
Чадавхжуулалт, тасралтгүй хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх |
Захиргаа, Салбар, төв, лабораториуд |
|
Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх |
Захиргаа, Салбар, төв, лабораториуд |
|
Хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг дээшлүүлэх |
Захиргаа, Салбар, төв, лабораториуд |
|
Чадварлаг хүний нөөцийг татах, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх |
Захиргаа, Салбар, төв, лабораториуд |
|
Залгамж халаа, менторшипийн тогтолцоог төлөвшүүлэх |
Захиргаа, Салбар, төв, лабораториуд |
|
Эрдэм шинжилгээний ажилтны цалингийн сүлжээг шинэчлэх замаар дундаж цалинг өсгөх |
Захиргаа, аж ахуй |
|
Албан тушаалын тодорхойлолт
БАТЛАВ: ЗАХИРАЛ ............................... О.ШИНЭБАЯР
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
А. Ерөнхий зүйл
- Байгууллагын нэр: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
- Нэгжийн нэр: Хэл шинжлэлийн салбар
- Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний ажилтан
- Зэрэглэл: ТҮШУ-3
- Эрдмийн зэрэг, цол: Доктор (Ph.D)
Б. Ажлын байрны тодорхойлолт
- Шууд харьяалагдах ажлын байр: Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч
- Ажлын байрны зорилго: Эрдэм шинжилгээний судалгаа хийх
- Ажлын байрны үндсэн чиг үүрэг: ХЗХ-ийн гүйцэтгэх эрдэм шинжилгээний батлагдсан сэдэвт ажлын хүрээнд судалгааны ажил хийх, салбарын төлөвлөгөөт ажлын хүрээнд ажиллах
- Ажлын байранд хийгдэх ажлууд: Эрдэм шинжилгээний бүтээл бичих, хэвлүүлэх, хүрээлэнгийн дотоод ажилд оролцох
.........................................................................................................................................................
.........................................................................................................................................................
- Харилцах объект: /хүрээ, уялдаа, холбоо/
а - байгууллагын дотор: Хэл зохиолын хүрээлэнгийн захиргаа, Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.
б- байгууллагын гадна: ШУА, ЭЗХЯ, ХБҮЗ, Их дээд сургуулиуд...
- Ажлын эцсийн үр дүнгийн талаар ажил эрхлэгчийн хүлээх хариуцлага: Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод дүрэм, журам, хэм хэмжээгээр зохицуулагдана.
В. Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл
- Ерөнхий /боловсрол, мэргэшлийн бэлтгэл, туршлага, ур чадвар/ болон тусгай шаардлага: Мэргэжлийн дагуу судалгааны бүтээл тогтмол уншиж, мэдлэг боловсролоо байнга ахиулна.
- Ажлын байрны нөөц хэрэгсэл /санхүү, эд хөрөнгө/: Компьютер, бичгийн хэрэгсэл
“Ажлын байр” гэдгийг “албан тушаал” гэсэн утгаар ойлгож болно.
Танилцсан: ......................................
___ оны ___ сарын ___ өдөр
Оюуны өмч ба стандартууд
Батзаяа Г. нар “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа”. Уб., 2025, Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ №17702.
Н.Мөнхцэцэг. “MNS ISO 704: 2024 Нэр томьёо судлалын ажил - Зарчим, арга” стандарт
Н.Мөнхцэцэг, Н.Амартүвшин, Х.Гэндэнпил “MNS ISO 1087: 2024 Нэр томьёо судлалын ажи ба нэр томьёоны шинжлэх ухаан - үгийн сан ” стандарт
Д. Уртнасан. “Үгийн аудиометрийн шинжилгээний арга” стандарт
Н.Мөнхцэцэг. “MNS ISO 29383: 2026 Нэр томьёоны бодлого - хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт” стандарт
Н.Мөнхцэцэг. “MNS ISO 10241-1 Стандарт дахь нэр томьёоны оруулбар” стандартуудыг тус тус боловсруулан хянан магадлагаанд өгөхөд бэлэн болгов.