Эрдэм шинжилгээний хурал
Олон улсын алтай нийгэмлэгийн симпозиум
ОЛОН УЛСЫН АЛТАЙ НИЙГЭМЛЭГИЙН СИМПОЗИУМ
Уламжлал – Ёс заншил – Ёс суртахуун – Хууль эрх
Улаанбаатар, 2018 он, 8-р сарын 6 -10
Хурлын удирдамж
Ажил мэргэжил нэгт Хүндэт нөхөд өө,
Бид Алтай Нийгэмлэгийн Олон улсын Симпозиумыг Уламжлал – Ёс заншил – Ёс суртахуун – Хууль эрх гэсэн сэдвээр 2018 оны 8-р сарын 6-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Акедемийн Хэл зохиолын хүрээлэн дээр зохион явуулах гэж буйг зарлаж байгаадаа баяртай байна.
Энэ удаагийн симпозиум бол Алтай язгуурын хэлт ард түмэн, нийгэмлэгийн туулсан түүхийн адилсах шинжийг харуулах сэтгэл хөдлөл, бодол санаа, ааш маяг (behaviors), нүүдэл суудал, шилжилт хөдөлгөөний оюуны ертөнцөд туссан хэл шинжлэл, уран зохиол, түүх, нийгэм судлал, нийгмийн сэтгэл зүй (social psychiatry), аман зохиол, хүн судлалтай холбоотой нийгмийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбарыг хамарсан уламжлал, ёс заншил, дадал хэвшил (usages), ёс суртахуун, хууль эрхийн аман болон бичгийн үнэт зүйлсийн талаарх санал бодлоо солилцох зорилготой юм.
Энэ симпозиум нь Алтай Нийгэмлэгийн Симпозиум (Altai Communties Symposium) гэсэн нэрийн доор төрөл бүрийн сэдвээр урьд өмнө зохион байгуулж ирсэн зургаан симпозиумын үргэлжлэл бөгөөд энэ удаад бид доорх асуудлыг хэлэлцэнэ:
а) хэл шинжлэл, түүх, нийгэм судлал, нийгмийн сэтгэл зүй, аман зохиол, хүн судлал;
б) гэр бүл, олон нийт, нийгмийн эв нэгдлийг харуулсан уламжлал, ёс зүй, дадал хэвшил, ёс суртахуун, хууль эрхийн аман болон бичгийн сурвалжид илрэх тухайн хэлт ард түмнүүдийн адилсах шинж, соёл, түүхийн үл тасалдах байдлын үнэт зүйлс;
в) хувь хүн - олон нийт, хувь хүн - төр засаг хоорондын харилцан нөлөөлөл, ялангуяа оюун санааны манлайлах хүмүүсийн (ахмадууд болон түүнтэй дүйх хүмүүсийн) олон нийтийн дунд дэг журам сахиулах үүрэг;
г) хоолны соёл заншил (reflections of culinary culture);
д) байгаль болон хүрээлэн буй орчин, нүүдэл суудал, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой цогц мэдлэг болон цогц мэдлэгийг заан сургагчдын (the concept and conceptual indicators) тухай;
е) Симпозиум нь Монгол Улсад зохион байгуулагдах учир Монголын түүх, хэл, соёл, иргэншлийн үнэт зүйл болон энэхүү үнэт зүйл нь Алтай язгуурын хэлт ард түмэнтэй хэрхэн холбогдох тусгай салбар хурал байна.
Алтай нийгэмлэгийн энэ симпозиум дурдсан сэдвийн хүрээнд нэрийн, бүлгийн (сэдэвчилсэн) жагсаалтаар (individual papers and panel session) илтгэл хэлэлцүүлэх болно. Симпозиумын илтгэлүүдийг зохион байгуулах хороо зохих шалгуураар нягталж, сэдвийн дагуу хэсгүүдэд хуваах юм. Илтгэлийн товчлол 300 үгээс хэтрэхгүй байна.
Зохион байгуулах хороо ойролцоогоор 100 илтгэлийг хүлээн авах төлөвлөгөөтэй. Илтгэлүүд эхээрээ байх ба урьд өмнө нь дурдагдаагүй сэдвийг хамарсан, шинжлэх ухаанд хувь нэмэр болох агуулгатай байна. Илтгэлийн тоо хязгаартай учраас сонгон шалгаруулах комисс аль болох сайн илтгэлийг сонгож хэлэлцүүлэхийг зорих юм. Сонгон шалгаруулах комисс сэдэвт хурал болон хувь хүмүүст илтгэл нь тэнцсэн, эс тэнцсэнээс үл хамааран хүсэлтэд нь хариулах, мөн зөвлөгөө өгөх болно.
Хугацаа:
Товч агуулгыг хүлээж авах: 2018 оны 3 сарын 15-ны өдөр
Илтгэгчид бүртгэлийн маягтыг бөглөж дор дурдах хаягаар altaycommunities@
Зөвшөөрч батлагдсан сэдэвт хурал, илтгэлүүдийн хариу: 2018 оны 4 сарын 1-ний өдөр
Симпозиумын үйл ажиллагааны хэл: Алтай язгуурын бүх хэл, Англи, Франц, Герман, Орос хэл.
Симпозиумын үеэр оролцогчдын хоолны зардлыг Зохион байгуулах хороо даана. Замын зардал (онгоц, галт тэрэг, автобус гэх мэт), буудлын зардлаа оролцогчид хариуцна. Оролцогчдын захиалга өгөх боломжтой буудлын нэрс, симпозиумтай холбоотой бусад мэдээллийн талаар явцын дунд хариу мэдэгдэнэ. Монголоос бусад орноос оролцогчдын симпозиумын бүртгэлийн хураамж 100 ам/доллар.
Бүртгэлийн хураамжийг хүлээн авах дансны дугаарыг тухайн үед мэдэгдэнэ.
Хүндэтгэсэн,
Prof. Dr. G.Bilguudei Prof.Dr. Ilhan Sahin
Prof. Dr. Kim Buyng Il Dr. Enkhbat Avirmed
Утасны дугаар: +90 542 505 89 55; +976 99005402, +976 99228644
E-mail: altaycommunities@
E-mail: khelzokhiol@
INTERNATIONAL ALTAY COMMUNITIES SYMPOSIUM
TRADITIONS-CUSTOMS-MORALS AND LAWS
August 6-10, 2018, Ulaanbaatar, Mongolia
First Circular
Dear Colleague,
We are pleased to announce that the International Symposium on the Altay Communities
related to Traditions-Customs-Morals and Laws will be held at Language and Literature Institute,
Mongolian Academy of Sciences, Ulaanbaatar, Mongolia on 6 – 10 August 2018.
It is a fact that the oral and written values related to traditions, customs, usages, morals and
laws, which fall into various disciplines of social science such as linguistics, literature, history,
sociology, social psychiatry, folklore and anthropology, are reflected in the spirit, shared conscious
and active emotions, thoughts, behaviors, migrations and migratory movements that have become
identified with the Altay peoples and communities over the course of history. In this regard, at this
symposium, which should be considered as the continuation of the six symposiums we have conducted
previously with various themes under the title of Altay Communities Symposium, we will take up
the following issues: the areas of implementation of values, which present the common past, identity
and cultural and historical continuity of the people and which are based on oral and written sources
related to the traditions, customs, usages, morals and laws that ensure solidarity among people and
communities, in the lives of family and community; the effects on individual-community and
individual-state relations and, relatedly, the roles that opinion leaders (elders and similar people) play
in ensuring community order; reflections of culinary culture; and the concept and conceptual
indicators related to places vis-à-vis nature and environment and migration and migratory movements.
In light of the fact that the symposium will be held in Mongolia, there will be special sections
devoted to Mongol history, culture, civilization values and their relations with Altay communities over
the course of Mongolian history.
In the framework of the mentioned subjects, this symposium on Altay communities will have
both individual papers and panel-session meetings.
Individual papers in the symposium will be organized into thematic sections and quality
monitored by the Organizing Committee. Abstracts for individual papers should not exceed 300
words.
A panel consists of a group of three or four members (including the panel leader). Panel
leaders are responsible for accommodating a plurality of opinions and approaches within their group
and for ensuring sufficient deliberation time. Therefore, panel leaders are also entitled to invite
speakers of their own choice. The panel proposal is to be submitted together with an abstract for the
entire panel, explaining its theme and rationale and how the individual papers contribute to that theme:
this is in addition to an individual abstract (300 words maximum) for each paper.
The desirable duration of each of paper presentation in the panel and session is 15 minutes.
The Organizing Committee is planning to accept around 100 papers. Preference will be shown
toward papers that address original and previously unexplored subjects that will spark interest in the
scientific world. In case it becomes necessary to limit the number of panels and papers, the selection
will be made by members of the Vetting Committee, which is aiming to maintain a high scholarly
standard Deadlines:
Submission of abstracts: 15 March, 2018.
The paper presenters are requested to fill in and send the enclosed Registration Form; as well
as an abstract (maximum 300 words) of their papers
Announcement of Accepted Panel Proposals or Individual Papers: 1 April 2018
The panel or individual paper abstracts will be examined by the Selection Committee and
individuals will be advised whether or not their submission has been accepted.
Languages of the symposium: All Altaic Languages, English, French, German and Russian.
During the symposium expenses for participants’ meals will be covered by the Organizing
Committee. Travel (airplane) and hotel expenses are the responsibility of the participants. The names
of hotels where participants can make reservations and other developments related to the symposium
will be provided at a later date.
Each participant will be asked to pay 100 USD as the registration fee for the symposium. The
bank account numbers related to the registration fee will be made know subsequently.
Sincerely yours,
Prof. Dr. Bilguudei Gaadamba Prof. Dr. İlhan Şahin
Prof. Dr. Kim Byung Il Doç. Dr. Enkhbat Avirmed
On behalf of the Organizing Committee
Please submit your Registration Form and proposals to:
E-mails: altaycommunities@
Phone: +90 542 505 89 55; +976 99290828; +976 99005402
REGISTRATION FORM DOWNLOAD / БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ
Алтай судлал
АЛТАЙ СУДЛАЛЫН САЛБАРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбарт одоо академич Л. Болд, доктор (Ph.D) О. Самбуудорж (тасгийн эрхлэгч), доктор (Ph.D) Э. Мөнхцэцэг, доктор (Ph.D) Б. Уртнасан, магистр Ё. Мөнхбат, магистр С. Энхбадрах, гэрээт ажилтан Б. Цэрэнжав нар ажиллаж байна.
Алтай судлалын салбар нь монгол хэлний хөгжлийн түүхийг Алтай овгийн хэл хэмээн нэрлэдэг түрэг бүлгийн хэл, манж – түнгүс бүлгийн хэл, түүнчлэн тухайн гурван бүлэг хэл дээр зарим эрдэмтний нэмж оруулдаг солонгос, япон зэрэг хэлний бичгийн болон амьд ярианы хэлтэй харьцуулан судлах зорилго агуулдаг юм.
Алтай овгийн хэлнүүдийн харьцуулсан судалгаа өргөн хүрээтэй бөгөөд гадаадын олон оронд энэ талын судалгааг хийдэг салбар нэгж, эрдэмтдийн баг байдаг. Иймээс эрдэмтдийн энэ талын судалгааг дэмжих, судалгааны бүтээлийг хэлэлцүүлэх, саналыг солилцоход чиглэсэн “Олон улсын Алтай судлалын Байнгын Бага хурал” (PIAC) хэмээх байгууллага байгуулагдаад 60 гаруй жил болж байна. Энэ байгууллага Олон улсын алтай судлалын судалгааг дэмжих, эрдэмтдийн судалгааг сурталчлах зорилгоор жил бүр ээлжит хурлыг зохион байгуулж, шилдэг бүтээл туурвисан эрдэмтдийг Алтай судлалын алтан медалиар шагнадаг юм. Эдүгээ монголын эрдэмтдээс академич Б. Ринчен (1965), академич Д. Цэрэнсодном (2015) энэхүү алтан медалиар шагнагдаад байна.
Монголын Алтай судлал нь орчин үеийн Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага болох 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн үеэс үүсэн хөгжиж, ялангуяа үндэсний чадварлаг боловсон хүчинтэй болж эхэлсэн 1950-иад оноос монгол хэлээ түрэг, манж – түнгүс бүлгийн хэлүүдтэй харьцуулан судлахын сацуу, өөрийн оронд буй түрэг хэлтний төлөөлөгч хасаг, тува, цаатан (духа) нар, мөн манж – түнгүс хэлтний төлөөлөгч хамниган нарын хэл аялгууг тусгайлан судалж байна. Түүнчлэн 1970-аад оноос монгол хэлээ япон, солонгос хэлтэй харьцуулан судлах судалгаа бий болов. Энэ талаар Б. Ринчений “Монгол ард улсын хамниган аялгуу” (1969), Б. Базылханы “Монгол – Казах хэлний харьцуулсан судалгаа” (1973), “Казах – Монгол толь” (1977), “Монгол – Казах толь” (1984), А. Лувсандэндэв, Л. Болд нарын цаатан (духа) нарын хэл аялгууны судалгаа болон Монгол нутаг дахь эртний түрэг бичээсийн судалгаанууд хэвлэгдсэн билээ. Тухайлбал, академич Л. Болдын “Орхон бичгийн дурсгал” (2010, 2011) цуврал бүтээлүүд хэвлэгдээд байна.
Түүнчлэн Го. Мижиддорж “Монгол, манж бичгийн хэлний харьцаа” (1976), Б. Сумъяабаатар “Монгол, солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудалд” (1975), Г. Жамбалсүрэн “Очерки сопоставительной грамматики японского и монгольского языков” (Япон - монгол хэлний зэрэгцүүлсэн хэлзүйн найруулал) (1978), Б. Түвшинтөгс “Историко-сопоставительный анализ глагольной лексики в монгольском и маньчжурском языках” Монгол – манж хэлний үйл үгийн үгийн сангийн түүхийн болон зэрэгцүүлсэн задлал” (2009), Э. Мөнхцэцэг “Маньчжурская лексика маньчжуро-монгольских словарей XVIII века” (XVIII зууны манж – монгол толины манж хэлний үгийн сангийн судалгаа) (2016) зэрэг ганц сэдэвт зохиолыг туурвиад байна. Түүнээс гадна тус хүрээлэнгийн эрдэмтэд алтай судлалын чиглэлээр олон арван судалгааны өгүүллийг дотоод гадаадад хэвлүүлээд байна.
Ийн Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад үеийн эрдэмтдийн үүсгэн бий болгосон судалгааны энэ салбар эдүгээ шинэ чиглэл, хэрэглэгдэхүүнээр улам баяжин хөгжиж, алтай судлалын залуу үеийн төлөөлөгчид олноор бий болж байна. Судалгааны ийм үр дүн нь монгол хэлний хөгжлийн түүхийг өрнө дахины судлаачид түрэг хэлнүүдийн жишээ баримтаар дамжуулан тайлбарлах хандлага байсныг өөрчилж, манай эрдэмтэд эх хэлнийхээ баримтыг илүү өндөрт өргөн тавьж бусад хэлтэй харьцуулан судлах боломжтой болж байна.
Иймд Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар Хэл зохиолын хүрээлэнгийн боловсон хүчний нөөц бололцоо, судалгааны ажлын чиглэл, цаашдын төлөвийг харгалзан 2001 оны 12 сард 45 тоот тогтоолоороо тус хүрээлэнд Алтай судлалын салбарыг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Одоо тус үрээлэнгийн Алтай судлалын салбарын хамт олон жил бүр хэвлүүлдэг олон улсын редакцын зөвлөл бүхий “ALTAICA” сэтгүүлийн XIII боть, мөн “Монгол хэл бусад хэлтэй хэрхэн холбогдох нь” цувралын XV ботийг хэвлүүлээд байна.
Түүнчлэн тус салбар байгуулагдсан үеэсээ эхлэн Монгол Улсын болон гадаадын холбогдох хүрээлэн, Их сургуулиудтай хамтран жил бүр алтай судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулаад байна.
Одоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбарын хамт олны ойрын гол зорилт бол ахмад үеийн үүсгэн байгуулсан монгол хэлийг алтайн овгийн бусад хэлтэй харьцуулан судлах судалгааг эрчимжүүлэхийн зэрэгцээгээр шинжлэх ухааны шинэ чиглэл, онолыг бүтээлчээр эзэмшиж шинэ бүтээл туурвих, мөн алтай судлалын чиглэлээр Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд, түүний дотор “Олон улсын Алтай судлалын Байнгын Бага хурал” (PIAC) байгууллагын жил бүр зохион байгуулдаг уламжлалт хурлыг эх орондоо зохион байгуулахаар чармайн ажиллаж байна.
Бямбажавын Түвшинтөгс | |
Даваажавын Уртнасан | |
Ёндонринчен Мөнхбат | |
Лувсандорж Болд | |
Очирбатын Самбуудорж | |
Энхбатын Мөнхцэцэг |
Хурлын зар
ХУРЛЫН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Хурлын сэдэв: Нэр томьёо судлал ба шинжлэх ухаан, технологийн хөгжил
Санаачлан зохион байгуулагч: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Хамтран зохион байгуулагч:
· Инфотерм (Олон улсын нэр томьёоны байгууллага),
· ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс,
· Шинжлэх ухааны академи
· МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
· Хэлний бодлогын үндэсний зөвлөл
· ШУТИС
· МУБИС
· Стандарт хэмжил зүйн ерөнхий газар
Дэмжигч байгууллага: Европын Парламентын дэргэдэх Нэр томьёог зохицуулах алба
Хурал болох газар: Монгол Улс,Улаанбаатар
Илтгэлийн хураангуй: 2020.03.13
Бүрэн илтгэл: 2020.05.15
Хурлын хугацаа: 2020.07.22-24
Хурлын хэл: Монгол хэл, англи хэл
Хурлын хамрах сэдэв:
•,Нэр томьёо болон хэлний бодлого, зохицуулалт: шинжлэх ухааЭнд дарна уун, технологи, боловсролын хөгжил,мэдлэгийн менежмент, мэдээллийн тогтолцоонд нэр томьёоны үүрэг
• Орчин үеийн нэр томьёо судлалын чиг хандлага: хэл шинжлэл, танин мэдэхүй, онтологи, логик
• Стандартчлал: нэр томьёоны стандартчлалын арга зүй; нийгмийн хэрэглээний асуудал; нэр томьёо, ухагдахууныг жигдлэх, хэвшүүлэх
• Нэр томьёо, хэлний технологи: бичвэрээс нэр томьёог түүвэрлэх, хөмрөг бүрдүүлэх технологи; мэдлэгийн инженерчлэл, машин орчуулга; тусгай хэрэгцээт
харилцааны технологи; яриаг бичвэрт буулгах технологи
• Нэр томьёоны сан: онлайн толь, цахим толь бичиг зохиох, шинжлэх ухааны нэршил, ангилал, өгөгдлийн сангийн асуудал
стандартчлал;р томьёоны онол, арга зүйн асуудлууд;
•Үндсэн илтгэгчид:
- Проф. Родолфо Маслиас - Европын Парламентын Нэр Томьёоны Алба (Termcoord, European Parliament)-ны дарга
- Проф. Кристиан Галински - Инфотерм (Олон улсын нэр томьёоны байгууллага)-ын захирал
- Др.О.Шинэбаяр –ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч
- Проф. Key-Sun Choi – БНСУ-ын Дэвшилтэт Шинжлэх Ухааны Технологийн Институт (КAIST)
- Проф. Руте Коста –Португалын Лисбоны Их сургууль
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:
• Англи хэлээр 1-2 хуудсанд багтсан байна.
•Тухайн судалгааны ажлын талаарх ерөнхий ойлголтыг өгч чадахуйц байхаас гадна судалгааны үндэслэл, арга зүй, үр дүнг тусгасан байна.
• Математик бичиглэл, график, зураг, хүснэгт, тодорхойлолт агуулаагүй байна.
Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
•Хурлын бүрэн илтгэлийг “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүлийн шаардлагын дагуу, өгүүллийн хэлбэрээр бичих;
• Урьд өмнө хэлэлцүүлээгүй байх;
• Шинжлэх ухааны үндэстэй, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
• Олон улсын хурлын илтгэлд тавигдах нийтлэг шаардлагад нийцсэн байх;
• Хураангуй, түлхүүр үг (4-6), удиртгал, онол арга зүй, үндсэн хэсэг, үр дүн хэлэлцүүлэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй;
• Бичвэр нь бүх талаас 25мм, Times New Roman, үсгийн хэмжээ 12-pt, мөр хоорондын зай 1.0 (space),үндсэн болон дэд гарчгуудыг дугаарлах;
• Эшлэл ба ном зүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA загварын дагуу бичнэ.
Хурлын төлбөр: хурлын материал, өдрийн хоол, илтгэлийн хураангуй, мандат, цүнх, бал, хот доторх унааны зардал багтана.
Гадаадын оролцогчид: 150$
Дотоодын оролцогчид: 50$
Хурлын талаар мэдээлэл авах цахим хаяг:
https://inll.
Холбоо барих хүний цахим хаяг, утас: munkhtsetsegn@
Хурлын бүртгэлийн маягтыг татаж авахдаа: