Үндсэн агуулга руу

Үйлчилгээ

Үгийн тайлбар

үгийн учир

Интерпол-эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын цагдаагийн байгууллагын товчилсон нэр болох International Police гэдгээс гаралтай. Эл байгууллагыг эрүүгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зорилгоор 1923 онд анх байгуулжээ. Үйл ажиллагаандаа мөрдөх дүрмээ 1956 онд баталсан. Eрөнхий ассамблей, Гүйцэтгэх хороо, Үндэсний төв, Товчоо зэрэг гол байгууллагуудтай. 1976 оны байдлаар Интерполын гишүүнээр дэлхийн 120 гаруй орны цагдаагийн байгууллагууд ажиллаж байжээ. Төв нь Францын нийслэл Парист байдаг. Гишүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж хамтын ажиллагааны цар хүрээ нь мэдэгдэхүйц өргөжиж байгаа. Манай улс 1997 онд “Интерпол”-д гишүүнээр элсэн оржээ.

Консерватизм - латин хэлний conservare хуучныг хамгаалан сахих, дундыг барих, нам зөөлөн, болгоомжтой байх гэсэн утгатай үг, францаар дамжин орос хэлнээ орсныг манайх тэр хэвээр авч хэрэглэж байна. Консерватизм гэдэг нь хуучирсан үйл явцыг талархан дэмжиж, нийгмийн амьдралын шинэлэг тал, хөгжил дэвшлийг төдийлөн их таашаадаггүй, ер нь хуучин уламжлалаа эрхэмлэн баримтлах үзэл юм. Консерватизм гэдгээс гаралтай консервативный гэдэг үгийг манайх Консерватив хэмээн хэрэглэж байна. Энэ нь консервативный гэдэг үгийн монголчлогдчихоод  байгаа хэлбэр бөгөөд түүнийг “хуучинсаг үзэл” гэсэн утгаар тайлж байна.

Прагматик – грек хэлний pragma буюу ажил хэрэг, албан хэрэг, үйл явц, нөлөө гэсэн үгнээс үүсжээ. Энэ үг олон утгатай.

1.Ашигтай, үр дүнгээ өгч байгаа тэр зүйл л үнэн болохоос биш, бодит байдалд нийцэж байгаа бүхэн үнэн биш гэж дүгнэдэг үзэл бодол;

2.Түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар; Тэр нь үйл явдлыг гадаад хэлхээ холбоонд нь авч үзэхээс биш түүхэн хөгжлийн бодит хуулийг нээдэггүй ажээ.

3.Зарчмын үзэл бодлоос урган гараагүй хувийн ашиг сонирхлын үүднээс хийж буй үйл ажиллагаа;

4.Дохио тэмдгийн салбар ухаан. Уг ухаан нь дохио тэмдэг болон  түүнийг хэрэглэж буй хүмүүсийн хандлагыг судалдаг ухаан юм.

Одоо прагматик үзэл бодол гэдгийг аливаа зүйлд хэт нэг талыг баримтлалгүй, амьдралд аль оновчтойг нь олж харах, дэмжих хэмээн ойлгож байгаа билээ. Жишээлбэл, … Манай сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа математикийн чиглэлийн хичээлийг прагматик талаас нь илүү түлхүү судалдаг /“Ө”1998.06.15, №125/ өгүүлбэрийн утга нь “хэрэглээ” гэдэгтэй тохирч байна.  Зарим эрдэмтэн аж хэрэглээ хэмээн нэр оноосон нь ч бий. Тэгэхлээр прагматик үзэл бодол гэдэгт бодит үзэл бодол, хэрэглээний үзэл бодол хэмээн оноож болох юм.

Сенсаци –латин хэлний sens нь франц хэлэнд sensatoin буюу сэрэл мэдрэмж гэсэн утгатай үг болон олон хэлэнд тархжээ. Энэ үг доорх  утгыг илэрхийлнэ.

1. өвдөх,  халах зэрэг мэдрэмж;

2. амьд махбодын ерөнхий мэдрэмж;

3. сонирхол татах, сэтгэл хөдөлгөх гэх мэт.

Монгол хэлэнд энэ үгийн гуравдах утгыг хэрэглэж байгаа боловч сонирхол татах, сэтгэл хөдөлгөх нь сэрэхүйд нөлөөлөх үйл явц учир үгийн утга салаалан хөгжсөн байна.

Сенсаци нь улс орон, нийгмийн амьдралын болон нэрд гарсан хувь хүмүүсийн талаарх сонирхол татмаар шинэ мэдээ байж болно.

Манай ард түмэн аливаа зүйлийг сонин болгохдоо “түүний тухай  бөөн шуугиан болж байна” гэж ихэвчлэн ярьцгаадаг. Тэгэхээр сенсаци гэдэг үгийг монголоор шуугиан гэж нэрлэн “сенсаци дэгдээх”, “сенсаци тарих” гэдгийг шуугиан дэгдээх, дуулиан болгох хэмээн оноож болох юм.

Анонс – франц хэлний annonce буюу  урьдчилан зарлах гэсэн үгээс үүсэлтэй байна. Хот тосгодоор хэрэн тэнэж тоглолт хийдэг нүүдлийн театрын тоглолтыг урьдчилан олон түмэнд хүргэх зорилгоор зарлан мэдээлэх үйлдлийг ийнхүү нэрлэдгээс улбаатай ажээ. Үүнээс хойш жүжиг, концертын зарлалыг энэ үгээр хэлэх болсон байна.

“Зууны мэдээ” сонины 2000 оны 12 сарын 4-ны 145-рт “Өвлийн улирал эхэлж урлагийнхны сезон болсон тул Бөхийн өргөөг битүү анонсоор хучиж…” гэх буюу эсвэл “…Бүх төрлийн рекламын самбар, байгууллагын хаяг эмблем, туг дарцаг, шоу, тоглолтын анонс /даавуун дээр/ хэвлэх” /”Өнөөдөр” 2000.10.21/ хэмээн бичсэн байлаа. Монголчууд бид өмнө нь “жүжгийн зарлал”, “киноны зарлал” гэх зэргээр хэлж, бичиж хэвшсэн атал огт мэдэхгүй гадаад үг хэрэглэх нь хэн бүхэнд ойлгомжтой биш юм.

Бонус - латин хэлний bonus буюу сайн гэсэн үгээс гаралтай.  Хоёр утгатай байна.

1. Аливаа юмыг хийснийх нь төлөө олгох урамшуулалт шагнал

2. Хэлцэл буюу гэрээний нөхцөлтэй нийцүүлэн худалдагчаас худалдан авагчдад үзүүлж байгаа нэмэгдэл хөнгөлөлтийг хэлнэ. Бонус карт, бонус зарлах гэдгийг монголоор оноохдоо “урамшуулалт карт”, “хөнгөлөлт зарлах” гэх мэтээр оноож болно. Сүүлийн үед телевизээр “Мобиком компани дахин бонус зарлалаа” гэсэн зар сурталчилгааг хөнгөлөлт зарлалаа гэсэн утгаар ойлгож болно.

Ваучер- англи хэлний voucher буюу батлах, гэрчлэх, нотлох гэдэг утга бүхий  үгнээс гаралтай. Манайд тодорхой зорилгоор мөнгөний оронд хэрэглэж болдог батламж бичиг бас данс тооцоо үнэн зөвийг, тэрчлэн мөнгөө төлснийг гэрчилдэг санхүүгийн баримтыг ваучер гэж нэрлээд байгаа юм. Жишээ нь: “Ваучераа үзүүлж (авчирч) дараачийн гэрээ байгуулах, шинээр данс нээлгэх нь хэлэлцэгч хоёр талын баримтлах гол зарчим” гэж гэрээнд заажээ.

Дистрибьютер – англи хэлний  distribution буюу хуваарилах, боловсруулалт гэсэн утгатай үгээс үүсжээ. Distribution нь зах зээлийн эдийн засагт хэрэглэгддэг нэр томьёо юм. Жишээ нь distribution centre гэж ярьдаг. Энэ нь их хэмжээний эд барааг хүлээн авч улмаар тэдгээрийг янз бүрийн худалдаачдад дамжуулан тараадаг түгээх төв юм. Бас distribution channel гэж байдаг. Энэ нь хуваарилах, борлуулах, худалдах суваг гэсэн утгатай нэр томьёо бөгөөд чухамдаа үйлдвэрлэгчийн эд барааг худалдаачдаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг, борлуулалтын ажлыг зохицуулдаг газрыг ийнхүү нэрлэдэг ажээ. Бөөний болон жижиглэнгийн наймаачид бол энэ канал сувгийг хөдөлгөгч гол хүч нь юм.

Тэгвэл дистрибьютер гэж юу вэ? Энэ нэр томьёо англи хэлэнд  distributor, орос хэлэнд дистрибьютер гэсэн бичлэгээр орсон байна. Эл нэрийг манайх оросоос авч дистрибьютер хэмээн бичиж байна. Дистрибьютер бол чухамдаа эд барааг  түгээдэг агент буюу байгууллага юм. Энэ нэр томьёоны утга агуулгыг Оксфорд бизнес тайлбар толинд эд барааг борлуулах, хүргэх, түгээх бие даасан зуучлагч, мэргэжсэн бие хүн, байгууллага хэмээн тайлбарласан байна. Дээр өгүүлснээс дистрибьютер гэдэг үгийн үндсэн утга агуулга илт харагдаж байна. Нөгөө талаар дистрибьютер хэмээх энэ нэр томьёонд утга яг тохирох түгээгч, хуваарилагч гэх зэрэг хэллэг монгол хэлэнд олон байдаг. Гэтэл энэ нэрийг манай зах зээлийнхэн шууд авч хэрэглэсээр л байна. Жишээ нь: “…фирмийн монгол дахь албан ёсны дистрибьютер” /”ӨС” №13/ гэж бичжээ. Мөн нийслэл хотын гол гудамжуудын нэг болох “Энх тайвны гудамж”-ын баруун үзүүрт байгаа зар сурталчилгааны том самбарт “Дистрибьютер-супер маркет” гэснийг гадаад хэл сайн мэдэх хүн ч ойлгоход бэрх. Eр нь дистрибьютерийг “гэрээт борлуулагч”, “түгээгч” гэхэд болохгүй нь юу байх вэ?

Марафон

Уг нь марафон бол эртний герегийн суурингийн нэр. Эллинчүүд (эртний герегүүд өөрсдийгөө ингэж нэрлэдэг) МЭӨ 490 онд персүүдтэй байлдаж ялалт байгуулаад энэ тухай мэдээг Марафоноос Афин хүртэл гүйж хүргэсэн байна. Хоёр хотын хорондох зай нь 42 км 195 метр байжээ. Үүнээс хойш холын зайн гүйлтийг марафон гүйлт гэж нэрлэсэн бөгөөд цанын марафон гэдэг нь 50 км-ийн зайн уралдаан юм.

Сүүлийн үед энэ үгийн утгыг шилжүүлэн хэрэглэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан намуудын марафон, АН-ын сонгуулийн марафон хөдөө орон нутагт эхэллээ  "Зууны мэдээ". 2017.05,04 №90(5537) гэсэн нь “холын зайны гүйлтийн тухай биш, тухайн зүйлд зориулж урьдаас бодож бэлтгэсэн үйл ажиллагааны тухай өгүүлсэн байна. Мөн улс төрийн марафон гэдгээр түр зуурын биш, урт удаан хугацааны дэс дараатай үйл явцыг нэрлэж буй  хэрэг юм.  Марафон хэмээх энэ үгийг "сонгуулийн сунгаа" хэмээн  оноон хэрэглэх  боломжтой. *

Бойкот

Хотын дарга асан Э.Бат-Үүл ярилцлагадаа бойкот хэмээх үгийг Ерөнхийлөгчийн сонгуулийг нийтээрээ бойкотлох хэрэгтэй., Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж бүх нийтийн бойкот хийх хэрэгтэй. "Зууны мэдээ". 2017.05. 04 №90(5537) гэх зэргээр олонтоо давтжээ.

Энэ үгийн гарал үндсийг нь харвал, англи хэлнээс boycott гэсэн хэлбэртэй орос хэлээр дамжин монгол хэлэнд нэвтэрсэн үг юм байна.  Энэ үг хэд хэдэн утгатай нэгдүгээрт, улс төр, эдийн засгийн тэмцлийн нэг хэлбэр бөгөөд аль нэг шаардлага тавьж биелүүлэхийг шаардан төр улс, байгууллага, хувь этгээдтэй харилцаагаа таслах; хоёрдугаарт,  ямар нэгэн үйлдлийг эсэргүүцэж хэн нэгэнтэй харилцаагаа таслах гэсэн утгатай юм. Тэгэхээр бид дээрх жишээнд дурдагдсан "бойкот"-ыг  хоёрдугаар утгаар нь хэрэглэсэн байна гэж өгүүлбэрээс нь ойлгоод " эсэргүүцэл"  гэж онооход ташаарах зүйлгүй. *  

Дефолт

Улс орны  эдийн засгийн  чадвар доройтож, өр зээлийн асуудал яригдахад зарим  хэвлэл мэдээллийн хэрэгсэл  Өрийн колоничлолоос гарахын тулд Монгол улс дефольт зарлах хэрэгтэй. Ингэхгүй бол бид хөл дээрээ зогсож чадахгүй. news.mn гэж бичиж байна.

Энэ үгийн гарал нь англи хэлний default  буюу гэрээг үл биелүүлэх, үүргээ үл биелүүлэх гэсэн утгатай агаад эдийн засагт  төлбөрийн чадваргүй болох  гэсэн нэр томьёогоор хэрэглэгдэж байна. Аливаа нэг санхүүгийн харилцагч төлбөрийн хугацаанд өрөө төлж чадахгүйд хүрснийг хэлэх агаад дараах хоёр үндэслэлтэй байдаг байна. Нэгдүгээрт, төлбөрийн хугацаанд өрөө төлж чадах мөнгөгүй  байх, хоёрдугаарт, өр төлбөр нь өөрийн хөрөнгөнөөс давсан байхыг тус тус хэлдэг байна.

Дефолтоор гол төлөв хувь хүн, компанийн төлбөрийн чадваргүйг илтгэдэг бол дээрх жишээнд улс орны хэмжээнд энэ асуудлыг ярьж буй учир  "дампуурлаа зарлах" гэдэг үгээр илэрхийлж болох юм.  Дэлхийн олон улсын дотор энэ мэтээр дампуурлаа зарласан Грег зэрэг улс орон байдаг аж. *

СВОП

Сонин хэвлэлийн хуудаснаа  АСЕМ-ийн үеэр БНХАУ-аас манай улстай хоёр тэрбум ам.долларын өртөгтэй тэнцэх своп хэлцэл байгуулахаар гэрээ зурсан. Зууны мэдээ. 2017.02.20 №37 (5484)  гэсэн үг цөөнгүй харагдах болсон ч утгыг шууд ойлгоход бэрх байна. Иймээс үгийн гарал, утгыг мөшгөн үзвэл, своп нь англи хэлний swop буюу солилцоо гэсэн үг юм байна. Эдийн засагт  урьдчилан тохирсон дүрмийн дагуу тодорхой хугацаанд төлбөр солилцохоор хийсэн санхүүгийн хэлцэл агаад гол төлөв "ванилла" буюу хүүний солилцоо юм. Үүгээр бол нэг тал нь тогтмол хүүгээ, нөгөө тал нь хувьсах хүүгээ төлөх хэлцэл гэж ойлгож болох нь. Тэгэхээр бид свопыг "хүүгээ төлөх хэлцэл" гэж ойлгож болох юм. * 

* Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) Г.Гэрэлмаагийн тайлбарласнаар оруулав.

Интерпренер

Интерпренер -гэдэг үгийг бизнесийн том тольд: зах зээлд бараа таваар нийлүүлж, ашиг хонжоо олж авахыг эрмэлзэгч бие хүн, үйлдвэр болон үйлдвэр худалдаа, аж ахуйн газарт их хэмжээний хөрөнгө оруулж, түүнтэй холбогдох бүх зардлыг дагнан хариуцдаг гол эзэн гэж тайлбарлаад сүүлийн үеийн дүгнэлтээр худалдаа үйлдвэрийн чухамхүү тийм том эздийн  идэвхи санаачилгаар нийгмийн баялаг бий болж байгаа хэмээн үзэж буй учир төр засгийн зүгээс тэднийг тал бүрээр дэмжиж, янз бүрийн хэлбэрээр урамшуулах талаар их анхаарал тавьдаг болжээ гэж онцлон тэмдэглэсэн байна. Товчхон хэлэхэд, еntrepreneur гэдэг нь үйлдвэр худалдааны эзэн юм. Эл үгийг орос хэлэнд предприниматель, хозяин гэсэн утгаар өргөн хэрэглэдэг байсан бөгөөд манайхан ч орос-монгол болон монгол-орос хэлний толиндоо үйлдвэрийн эзэн, худалдаа үйлдвэрийн эзэн гэдэг нэр оноосон байна. Харин зах зээлийн өнөөгийн шинэ тогтолцоонд эл үгийг дээрх еntrepreneur хэмээх бичлэг дуудлагаар нь яг авч хэрэглэдэг болжээ. Үүний жишээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас 1997 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа Entrepreneur гэгч оны шилдэг аж ахуйн нэгж, бизнесменийг шалгаруулдаг уралдааныг нэрлэж болно.

“Өнөөдөр” сонины 2000оны 01 сарын  05-ны өдрийн №3 (856)-д эл үгийг бизнес сэтгэлгээ, овсгоотой хүн гэдэг утгатай үг гэсэн байна.

Эл үгийн утгыг аль ч толь бичигт байхгүйгээр хүч нэмэгдүүлэн “чимж” тайлбарласан нь Монголын эдийн засгийг авч явж буй бизнесийн хүрээнийхний  ажил үйлсийг ихэд үнэлж, тэдэнд урам хайрлах гэсэн зохиогчийн эрмэлзлэл байсан ч байж болох юм. Ep нь жирийн хар ухаанаар бодсон ч үйлдвэрийн эзэн, тэгэх тусмаа үйлдвэр худалдааны том эзэн хүн жинхэнэ бизнес сэтгэлгээтэй, тун овсгоотой хүн байх ёстой нь мэдээж. Тийм байж л ажил үйлсээ бүтээх бөгөөд тэгэхгүй бол манайхны ярьдгаар “ шатах” болно гэдэг нь ч ойлгомжтой. Иймд эл үгэнд хийсэн дээрхи тайлбарыг утгын хувьд яг оноож өгсөн нэр биш уг үгийн далд санаа гэж үзэж болохоор байна. 

Дистрибьютер

Дистрибьютер – англи хэлний  distribution буюу хуваарилах, боловсруулалт гэсэн утгатай үгээс үүсжээ. Distribution нь зах зээлийн эдийн засагт хэрэглэгддэг нэр томьёо юм. Жишээ нь distribution centre гэж ярьдаг. Энэ нь их хэмжээний эд барааг хүлээн авч улмаар тэдгээрийг янз бүрийн худалдаачдад дамжуулан тараадаг түгээх төв юм. Бас distribution channel гэж байдаг. Энэ нь хуваарилах, борлуулах, худалдах суваг гэсэн утгатай нэр томьёо бөгөөд чухамдаа үйлдвэрлэгчийн эд барааг худалдаачдаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг, борлуулалтын ажлыг зохицуулдаг газрыг ийнхүү нэрлэдэг ажээ. Бөөний болон жижиглэнгийн наймаачид бол энэ канал сувгийг хөдөлгөгч гол хүч нь юм.

Тэгвэл дистрибьютер гэж юу вэ? Энэ нэр томьёо англи хэлэнд  distributor, орос хэлэнд дистрибьютер гэсэн бичлэгээр орсон байна. Эл нэрийг манайх оросоос авч дистрибьютер хэмээн бичиж байна. Дистрибьютер бол чухамдаа эд барааг  түгээдэг агент буюу байгууллага юм. Энэ нэр томьёоны утга агуулгыг Оксфорд бизнес тайлбар толинд эд барааг борлуулах, хүргэх, түгээх бие даасан зуучлагч, мэргэжсэн бие хүн, байгууллага хэмээн тайлбарласан байна. Дээр өгүүлснээс дистрибьютер гэдэг үгийн үндсэн утга агуулга илт харагдаж байна. Нөгөө талаар дистрибьютер хэмээх энэ нэр томьёонд утга яг тохирох түгээгч, хуваарилагч гэх зэрэг хэллэг монгол хэлэнд олон байдаг. Гэтэл энэ нэрийг манай зах зээлийнхэн шууд авч хэрэглэсээр л байна. Жишээ нь: “…фирмийн монгол дахь албан ёсны дистрибьютер” /”ӨС” №13/ гэж бичжээ. Мөн нийслэл хотын гол гудамжуудын нэг болох “Энх тайвны гудамж”-ын баруун үзүүрт байгаа зар сурталчилгааны том самбарт “Дистрибьютер-супер маркет” гэснийг гадаад хэл сайн мэдэх хүн ч ойлгоход бэрх. Eр нь дистрибьютерийг “гэрээт борлуулагч”, “түгээгч” гэхэд болохгүй нь юу байх вэ?

Бонд

Бонд-англи хэлний bond-үнэт цаас гэдэг үгээс гаралтай. Монгол хэлэнд энэтхэг-европ овгийн хэлний үг голдуу орос хэлээр дамжин орж ирдэг байсан бол сүүлийн үед шууд орж ирэх нь элбэг болжээ. Ийм үгийн тоонд бонд багтдаг.

Монгол хэлэнд бонд гэдэг үгийг англи хэлнээс авсан байна. Харин орос хэлэнд энэ үг франц хэлнээс оржээ. Бондтой ижил утга бүхий облигация гэдэг үг орос хэлэнд латин хэлнээс ирж, монгол хэлэнд тэр чигээрээ орсон бололтой. Я.Цэвэл гуай “Монгол хэлний товч тайлбар толь”-доо облигаци гэдэг үгийг улсын зээллэгийн тэмдэгт, билет хэмээн тайлбарласан байна. Дээр дурдсанчлан франц хэлнээс орос хэлэнд орсон бонд гэдэг үгийг академич А.Лувсандэндэв “Орос монгол толь”-доо мөнгөн тэмдэгт, цаасан мөнгө гэж тайлсан байдаг. Англи хэлний bond, франц хэлний bond гэдэг үгийн аль аль нь өрийн баталгаа, үнэт цаас гэдэг утга агуулдаг. Одоо монгол хэлэнд бондыг үнэт цаас гэсэн утгаар хэрэглэж байгаа нь зүйтэй. Энэ нь улсын мөнгөн тэмдэгтийг орлож байгаа цаасан мөнгө юм. Бондыг зээлийн тэмдэгт гэж нэрлэсэн ч бас болно. Учир нь бонд нь өөрөө зээл бөгөөд бонд гаргагч нь тодорхой хугацааны дараа авсан зээлийнхээ дүн дээр хүүг нэмж тооцдог. Засгийн газар богино, дунд, урт хугацааны бонд гаргах нь эдийн засагт тодорхой үр өгөөжтэй санхүүжилт мөн. Бондыг АНУ-д Notes, эсвэл bond, ХБНГУ-д bunds, Шведэд stats, Канадад canadas гэх зэргээр нэрлэдэг. Мөн товчилсон нэрээр ч хэрэглэдэг. Жишээ нь Австралид  CGB, Францад OAT, Японд KB, Шинэ Зеландад NSL гэдэг юм байна. / “Өнөөдөр” 1999.10.28 №251/

Амбиц

Амбиц-латин хэлний ambitio хэмээх үг франц, англи хэлэнд ambition, орос хэлэнд амбиция гэдэг хэлбэрээр тус тус оржээ. Англи хэлэнд энэ үг биеэ тоох, их зан, нэр төр, хүсэл эрмэлзлэл, зорилго гэх мэт утгаар ихэд хэрэглэгддэг. Монгол хэлэнд энэ үгийг:

· их зан гэсэн утгаар хэрэглэж байна.

Жишээ нь: “Танихгүй хүмүүст амбиц нэлээд заадаг уу, гайгүй юу?” /“Өнөөдөр” 1997, №249/ гэсэн нь зохисгүй үг хэллэг. Монгол хэлэнд хичээл заах, буйр заах, шийр заах гэхээс биш амбиц заах гэдэггүй. Зүй нь “Их зан гаргадаг уу?”, “Биеэ тоодог уу?”, “Хамраа сөхдөг үү?” гэж  асуувал илүү ойлгомжтой байх байв.

· эрх ашиг гэсэн утгаар хэрэглэдэг.

Жишээнь: “Үүнийг эсэргүүцэж буй нь зөвхөн салбарын амбиц”  /”Ардын эрх” 1997, №287/  гэжээ.

· Бас сонирхол гэсэн утгаар авч байна.

Жишээ нь “…сайд болох гэсэн амбицаас болж муудалцсан” /”Хөх толбо”, 1998, №21/ “…улс төрийн аливаа хүчний гаргаж буй асуудал, шийдлийн цаана улс төрийн амбиц, эрх ашгийн дам хөөцөлдөөн явдгийг бас бодох ёстой” / “Ардын эрх” 1997, №290/ гэж бичсэн байна. 

· нэр төр гэсэн утгаар хэрэглэдэг болжээ.

Жишээ нь: “Улс төр гэдэг хувийн амбицгүйгээр оршдоггүй”, “Засгийн газрыг огцруулах эсэх, эвслийн эв нэгдэлд хувийн амбицийн хүчин зүйл нөлөөлдөг биз” /”Ардын эрх” 1997, №299/ гэсэн байна.

Прагматик

Прагматик – грек хэлний pragma буюу ажил хэрэг, албан хэрэг, үйл явц, нөлөө гэсэн үгнээс үүсжээ. Энэ үг олон утгатай.

1.Ашигтай, үр дүнгээ өгч байгаа тэр зүйл л үнэн болохоос биш, бодит байдалд нийцэж байгаа бүхэн үнэн биш гэж дүгнэдэг үзэл бодол;

2.Түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар; Тэр нь үйл явдлыг гадаад хэлхээ холбоонд нь авч үзэхээс биш түүхэн хөгжлийн бодит хуулийг нээдэггүй ажээ.

3.Зарчмын үзэл бодлоос урган гараагүй хувийн ашиг сонирхлын үүднээс хийж буй үйл ажиллагаа;

4.Дохио тэмдгийн салбар ухаан. Уг ухаан нь дохио тэмдэг болон  түүнийг хэрэглэж буй хүмүүсийн хандлагыг судалдаг ухаан юм.

Одоо прагматик үзэл бодол гэдгийг аливаа зүйлд хэт нэг талыг баримтлалгүй, амьдралд аль оновчтойг нь олж харах, дэмжих хэмээн ойлгож байгаа билээ. Жишээлбэл, … Манай сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа математикийн чиглэлийн хичээлийг прагматик талаас нь илүү түлхүү судалдаг /“Ө”1998.06.15, №125/ өгүүлбэрийн утга нь “хэрэглээ” гэдэгтэй тохирч байна.  Зарим эрдэмтэн аж хэрэглээ хэмээн нэр оноосон нь ч бий. Тэгэхлээр прагматик үзэл бодол гэдэгт бодит үзэл бодол, хэрэглээний үзэл бодол хэмээн оноож болох юм.

Мониторинг

Мониторинг-латин хэлний monitor хэмээх үг англи хэлэнд нэвтэрч -ing гэдэг нөхцөл авч monitoring хэмээх үүсмэл нэр бүтээжээ. Энэ үгийг дүрс хүлээн авах дэлгэц, аль нэгэн цогцын хэрхэн ажиллаж байгааг хянах багаж, тэрчилэн мэдээлэл хүлээн авч хянан боловсруулдаг бие хүн зэрэг олон утгаар хэрэглэдэг. Мөн байгалийн ухааны зарим салбарт, тухайлбал, ургамал зүйн судалгаанд суурин судалгаа явуулах иж бүрэн төхөөрөмж бүхий том хэмжээний бааз гэсэн утгаар бас хэрэглэдэг. Жишээ нь: Төв Азийн ургамал, амьтны сан бүхий гол гол нэгжийг хамарсан Олон улсын Мониторинг байгуулах тухай бус нутгийн холбогдох хурал, зөвлөлгөөн дээр олон удаа ярилцсан байна. Эл үгийг манайд сүүлийн жилүүдэд “Мэдээлэл мониторингийн албан”-ы хүрээнд нэлээд хэрэглэх болсон байна. Жишээ нь: “… гадаад харилцааны яамны мэдээлэл, мониторингийн албанаас энэ тухай мэдээллээ” / “Зууны мэдээ”, 2000, №08/ гэжээ. Уг үгийн англи болон монгол хэлний гол утгыг харгалзан түүнд хяналт хэмээх нэр оноож болох юм. Өмнө нь хяналт шинжилгээ, шинжилгээ үнэлгээ гэж оноосон байдаг.

Кредит

Кредит-латин хэлний credit буюу итгэх гэсэн үгээс үүсчээ. Санхүү, эдийн засгийн хүрээнд энэ үг:

· зээлийн капиталыг хөдөлгөөнд оруулах таваар, мөнгөний зээл. 

· төсвийн тодотголын зардлын хэмжээ.

· итгэл гэхчилэн хэд хэдэн утгатай.

Энэ үг боловсролын салбарт орж ирснээр сурагч, оюутны хичээлд оролцох бүх үйл явцыг тоон үзүүлэлтээр нэгтгэн дүгнэх тогтолцоог нэрлэх болжээ. Кредит системээр цагийг багц болгон нэг кредитэд оногдуулах бөгөөд тухайн хичээлийн хувийн жингээс шалтгаалан лекцийн 12 цагийг 1 кредит, дадлагын 16 цагийг 1 кредит буюу багц цаг хэмээн үздэг. Кредит хэмээх үгийг монгол хэлэнд “… 2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн УБИС-ийн бүх мэргэжлийн ангид эрүүл мэндийн хичээлийг нэг кредит цаг оруулах, EБС-д эрүүл мэндийн хичээлийг тогтмол явуулах тухай шийдвэр гаргаж …”  /“Өдрийн сонин” 2002.10.30, №264, /1137/ хэмээн хэвээр нь хэрэглэж байна. Энэ үгийг бас оноосон нэрийн үүргээр хэрэглэж буйг “…Кредит банк азтай хадгаламж эзэмшүүлэгч шалгарууллаа.” /“Өдрийн сонин”  №287/ гэсэн жишээнээс харж болно.

Дефолт

Улс орны  эдийн засгийн  чадвар доройтож, өр зээлийн асуудал яригдахад зарим  хэвлэл мэдээллийн хэрэгсэл Өрийн колоничлолоос гарахын тулд Монгол улс дефольт зарлах хэрэгтэй. Ингэхгүй бол бид хөл дээрээ зогсож чадахгүй. news.mn гэж бичиж байна.

Энэ үгийн гарал нь англи хэлний default буюу гэрээг үл биелүүлэх, үүргээ үл биелүүлэх гэсэн утгатай агаад эдийн засагт төлбөрийн чадваргүй болох  гэсэн нэр томьёогоор хэрэглэгдэж байна. Аливаа нэг санхүүгийн харилцагч төлбөрийн хугацаанд өрөө төлж чадахгүйд хүрснийг хэлэх агаад дараах хоёр үндэслэлтэй байдаг байна. Нэгдүгээрт, төлбөрийн хугацаанд өрөө төлж чадах мөнгөгүй  байх, хоёрдугаарт, өр төлбөр нь өөрийн хөрөнгөнөөс давсан байхыг тус тус хэлдэг байна.

Дефолтоор гол төлөв хувь хүн, компанийн төлбөрийн чадваргүйг илтгэдэг бол дээрх жишээнд улс орны хэмжээнд энэ асуудлыг ярьж буй учир  "дампуурлаа зарлах" гэдэг үгээр илэрхийлж болох юм.  Дэлхийн олон улсын дотор энэ мэтээр дампуурлаа зарласан Грег зэрэг улс орон байдаг аж. *

Марафон

Уг нь марафон бол эртний герегийн суурингийн нэр. Эллинчүүд (эртний герегүүд өөрсдийгөө ингэж нэрлэдэг) МЭӨ 490 онд персүүдтэй байлдаж ялалт байгуулаад энэ тухай мэдээг Марафоноос Афин хүртэл гүйж хүргэсэн байна. Хоёр хотын хорондох зай нь 42 км 195 метр байжээ. Үүнээс хойш холын зайн гүйлтийгмарафон гүйлт гэж нэрлэсэн бөгөөд цанын марафон гэдэг нь 50 км-ийн зайн уралдаан юм.

Сүүлийн үед энэ үгийн утгыг шилжүүлэн хэрэглэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан намуудынмарафон, АН-ын сонгуулийн марафон хөдөө орон нутагт эхэллээ  "Зууны мэдээ". 2017.05,04 №90(5537) гэсэн нь “холын зайны гүйлтийн тухай биш, тухайн зүйлд зориулж урьдаас бодож бэлтгэсэн үйл ажиллагааны тухай өгүүлсэн байна. Мөн улс төрийн марафон гэдгээр түр зуурын биш, урт удаан хугацааны дэс дараатай үйл явцыг нэрлэж буй  хэрэг юм.  Марафон хэмээх энэ үгийг "сонгуулийн сунгаа" хэмээн  оноон хэрэглэх  боломжтой. *

Хакер

Хакер–Эртний англи хэлний haccian буюу hack-эвдэх, зүсэх, цавчих хэмээх үйл үг нь нэлээд хожим, тухайлбал, XIV зуунд энэ үйлдлийг хийдэг этгээдийг нэрлэх hacker болсон байна. Одоо эл үгийг интернетийн сүлжээ, компьютерийн хэрэглээнд голчлон хэрэглэж байна. Манай хэвлэлд төдийлөн их дэлгэрээгүй боловч сүүлийн үед гарч байгаа шинэ нэр томьёоны нэг юм. “Зууны мэдээ” сонины 2001 оны №28-д “… интернетийн веб хуудсанд хууль бусаар нэвтрэгч интернетийн дээрэмчин …”, “Өнөөдөр” сонины 2001 оны 02 сарын 11-ны өдрийн дугаарт “Хакеруудыг илрүүлсэн тохиолдолд тэднийг 10 жил шоронд хорих ял болон 250 мянган ам.долларын торгууль хүлээж байна”. Мөн сонины 2002 оны №168-д “… Солонгосын хакерууд Цагаан ордонд халдахаар заналхийлээ ” гэжээ. Хакер бол мэдээллийн  нууцад халдсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан этгээд. Товчхон хэлэхэд хакер гэдэг нь эвдэгч, бусниулагч, интернетийн дээрэмчин юм.

Сенсаци

Сенсаци –латин хэлний sens нь франц хэлэнд sensatoin буюу сэрэл мэдрэмж гэсэн утгатай үг болон олон хэлэнд тархжээ. Энэ үг доорх  утгыг илэрхийлнэ.

1. өвдөх,  халах зэрэг мэдрэмж;

2. амьд махбодын ерөнхий мэдрэмж;

3. сонирхол татах, сэтгэл хөдөлгөх гэх мэт.

Монгол хэлэнд энэ үгийн гуравдах утгыг хэрэглэж байгаа боловч сонирхол татах, сэтгэл хөдөлгөх нь сэрэхүйд нөлөөлөх үйл явц учир үгийн утга салаалан хөгжсөн байна.

Сенсаци нь улс орон, нийгмийн амьдралын болон нэрд гарсан хувь хүмүүсийн талаарх сонирхол татмаар шинэ мэдээ байж болно.

Манай ард түмэн аливаа зүйлийг сонин болгохдоо “түүний тухай  бөөн шуугиан болж байна” гэж ихэвчлэн ярьцгаадаг. Тэгэхээр сенсаци гэдэг үгийг монголоор шуугиан гэж нэрлэн “сенсаци дэгдээх”, “сенсаци тарих” гэдгийг шуугиан дэгдээх, дуулиан болгох хэмээн оноож болох юм.

Анонс

Анонс – франц хэлний annonce буюу урьдчилан зарлах гэсэн үгээс үүсэлтэй байна. Хот тосгодоор хэрэн тэнэж тоглолт хийдэг нүүдлийн театрын тоглолтыг урьдчилан олон түмэнд хүргэх зорилгоор зарлан мэдээлэх үйлдлийг ийнхүү нэрлэдгээс улбаатай ажээ. Үүнээс хойш жүжиг, концертын зарлалыг энэ үгээр хэлэх болсон байна.

“Зууны мэдээ” сонины 2000 оны 12 сарын 4-ны 145-рт “Өвлийн улирал эхэлж урлагийнхны сезон болсон тул Бөхийн өргөөг битүү анонсоор хучиж…” гэх буюу эсвэл “…Бүх төрлийн рекламын самбар, байгууллагын хаяг эмблем, туг дарцаг, шоу, тоглолтын анонс /даавуун дээр/ хэвлэх” /”Өнөөдөр” 2000.10.21/ хэмээн бичсэн байлаа. Монголчууд бид өмнө нь “жүжгийн зарлал”, “киноны зарлал” гэх зэргээр хэлж, бичиж хэвшсэн атал огт мэдэхгүй гадаад үг хэрэглэх нь хэн бүхэнд ойлгомжтой биш юм.

Бойкот

Хотын дарга асан Э.Бат-Үүл ярилцлагадаа бойкот хэмээх үгийг Ерөнхийлөгчийн сонгуулийг нийтээрээ бойкотлох хэрэгтэй., Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж бүх нийтийн бойкот хийх хэрэгтэй. "Зууны мэдээ". 2017.05. 04 №90(5537) гэх зэргээр олонтоо давтжээ.

Энэ үгийн гарал үндсийг нь харвал, англи хэлнээс boycott гэсэн хэлбэртэй орос хэлээр дамжин монгол хэлэнд нэвтэрсэн үг юм байна.  Энэ үг хэд хэдэн утгатай нэгдүгээрт, улс төр, эдийн засгийн тэмцлийн нэг хэлбэр бөгөөд аль нэг шаардлага тавьж биелүүлэхийг шаардан төр улс, байгууллага, хувь этгээдтэй харилцаагаа таслах; хоёрдугаарт,  ямар нэгэн үйлдлийг эсэргүүцэж хэн нэгэнтэй харилцаагаа таслах гэсэн утгатай юм. Тэгэхээр бид дээрх жишээнд дурдагдсан "бойкот"-ыг  хоёрдугаар утгаар нь хэрэглэсэн байна гэж өгүүлбэрээс нь ойлгоод " эсэргүүцэл"  гэж онооход ташаарах зүйлгүй. * 

СВОП

Сонин хэвлэлийн хуудаснаа АСЕМ-ийн үеэр БНХАУ-аас манай улстай хоёр тэрбум ам.долларын өртөгтэй тэнцэх своп хэлцэл байгуулахаар гэрээ зурсан. Зууны мэдээ. 2017.02.20 №37 (5484)  гэсэн үг цөөнгүй харагдах болсон ч утгыг шууд ойлгоход бэрх байна. Иймээс үгийн гарал, утгыг мөшгөн үзвэл, своп нь англи хэлний swop буюу солилцоо гэсэн үг юм байна. Эдийн засагт  урьдчилан тохирсон дүрмийн дагуу тодорхой хугацаанд төлбөр солилцохоор хийсэн санхүүгийн хэлцэл агаад гол төлөв "ванилла" буюу хүүний солилцоо юм. Үүгээр бол нэг тал нь тогтмол хүүгээ, нөгөө тал нь хувьсах хүүгээ төлөх хэлцэл гэж ойлгож болох нь. Тэгэхээр бид свопыг "хүүгээ төлөх хэлцэл" гэж ойлгож болох юм. * 

Ноу-хау

Ноу-хау- англи хэлний know-how буюу хэрхэхийг мэдэх гэсэн үг.Тэргүүний шинэ техник технологи, түүнийг эзэмшсэн байдал, ур чадвар дадлага туршлагад өгөх нэгэн ёсны үнэлгээ,  өөрөөр хэлбэл, оюуны хөдөлмөрийн  шинэ бүтээлд олгодог патент, лиценз маягийн зүйл гэж ойлгож болно. Энэ нэртомьёог нилээд өргөн утгаар нь авч үзвээс, “ноу-хау” нь зарим техникийн баримт бичигт  тодорхойлсончилон техник, технологоос гадна худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын тухай ойлголтыг хамардаг аж. Ноу-хау нь шинжлэх ухаан-техникийн, худалдаа-санхүүгийн гэх мэт олон янз байна. Ноу хау нь уг чанартаа арга ухаан юм.

Интерпол

Интерпол-эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын цагдаагийн байгууллагын товчилсон нэр болох International Police гэдгээс гаралтай. Эл байгууллагыг эрүүгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зорилгоор 1923 онд анх байгуулжээ. Үйл ажиллагаандаа мөрдөх дүрмээ 1956 онд баталсан. Eрөнхий ассамблей, Гүйцэтгэх хороо, Үндэсний төв, Товчоо зэрэг гол байгууллагуудтай. 1976 оны байдлаар Интерполын гишүүнээр дэлхийн 120 гаруй орны цагдаагийн байгууллагууд ажиллаж байжээ. Төв нь Францын нийслэл Парист байдаг. Гишүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж хамтын ажиллагааны цар хүрээ нь мэдэгдэхүйц өргөжиж байгаа. Манай улс 1997 онд “Интерпол”-д гишүүнээр элсэн оржээ.

Консерватизм

латин хэлний conservare хуучныг хамгаалан сахих, дундыг барих, нам зөөлөн, болгоомжтой байх гэсэн утгатай үг, францаар дамжин орос хэлнээ орсныг манайх тэр хэвээр авч хэрэглэж байна. Консерватизм гэдэг нь хуучирсан үйл явцыг талархан дэмжиж, нийгмийн амьдралын шинэлэг тал, хөгжил дэвшлийг төдийлөн их таашаадаггүй, ер нь хуучин уламжлалаа эрхэмлэн баримтлах үзэл юм. Консерватизм гэдгээс гаралтай консервативный гэдэг үгийг манайх Консерватив хэмээн хэрэглэж байна. Энэ нь консервативный гэдэг үгийн монголчлогдчихоод  байгаа хэлбэр бөгөөд түүнийг “хуучинсаг үзэл” гэсэн утгаар тайлж байна.

Тендер

Тендер-англи хэлний tend буюу үйлчлэх гэсэн үгээс гаралтай. Тендер нь албан ёсоор санал болгох, захиалга өгөх, мөнгө оруулах, асрагч, үйлчилэгч гэх мэт олон утгатай. Монгол улс зах  зээлийн харилцаанд шилжиж буй өнөө үед энэ үгээр аль нэгэн төсөл хэрэгжүүлэхээр захиалга өгч, оролцогсдыг өрсөлдүүлэн шалгаруулж гүйцэтгэгчээ сонгож авах үйл явцыг илэрхийлдэг болжээ. Иймд тендер гэдэг үгэнд сонгон шалгаруулалт гэдэг нэр оноов. Энэ үгийг уралдаант шалгаруулалт, эсвэл өрсөлдүүлэх шалгаруулалт  гэж  бас орчуулж болох юм. Англиар tender гэдэг

Бонус

Бонус - латин хэлний bonus буюу сайн гэсэн үгээс гаралтай.  Хоёр утгатай байна.

1. Аливаа юмыг хийснийх нь төлөө олгох урамшуулалт шагнал

2. Хэлцэл буюу гэрээний нөхцөлтэй нийцүүлэн худалдагчаас худалдан авагчдад үзүүлж байгаа нэмэгдэл хөнгөлөлтийг хэлнэ. Бонус карт, бонус зарлах гэдгийг монголоор оноохдоо “урамшуулалт карт”, “хөнгөлөлт зарлах” гэх мэтээр оноож болно. Сүүлийн үед телевизээр “Мобиком компани дахин бонус зарлалаа” гэсэн зар сурталчилгааг хөнгөлөлт зарлалаа гэсэн утгаар ойлгож болно.

Ваучер

Ваучер- англи хэлний voucher буюу батлах, гэрчлэх, нотлох гэдэг утга бүхий  үгнээс гаралтай. Манайд тодорхой зорилгоор мөнгөний оронд хэрэглэж болдог батламж бичиг бас данс тооцоо үнэн зөвийг, тэрчлэн мөнгөө төлснийг гэрчилдэг санхүүгийн баримтыг ваучер гэж нэрлээд байгаа юм. Жишээ нь: “Ваучераа үзүүлж (авчирч) дараачийн гэрээ байгуулах, шинээр данс нээлгэх нь хэлэлцэгч хоёр талын баримтлах гол зарчим” гэж гэрээнд заажээ