ЛЕЙПЦИГИЙН ИХ СУРГУУЛЬД ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН 120 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Бичгийн их хүмүүн Д.Нацагдорж: өв, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Лейпцигийн Их сургуулийн Сенатын танхимд (2026.10.22) зохион байгууллаа.
Их зохиолчийн суралцаж байсан Лейпциг хотноо хурлыг зохион байгуулсан хуралд Монгол, Герман, Унгар, Итали, Чех Улсын 23 эрдэмтэн, судлаач 17 илтгэл хэлэлцүүлж, нийт 50 гаруй хүн оролцож, их зохиолчийн намтар, бүтээл туурвилын судалгааг танилцуулав.
Тус хуралд Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор О.Шинэбаяр “ Шинэ цагийн мэдлэгийн элч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдорж”, доктор Т.Пүрэвсүрэн “Их зохиолч Д.Нацагдоржийн уран зохиолын хэлний хөмрөгт суурилсан судалгаа” гэсэн илтгэл тавьсан байна.
Тус хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, дурсгалын самбарыг нээж, тус их сургуулийн Алтан дэвтэрт гарын үсэг зурж, түүх болон үлдээлээ.
Энэхүү хурал нь их зохиолч Д.Нацагдоржийн өвийг олон улсын хэмжээнд судлах, сурталчлахын зэрэгцээ, Монгол-Германы боловсрол, шинжлэх ухаан, соёлын зуун жилийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдолтой юм