avatar
Б Нямдаваа

Нийтэлсэн

  • 2024-08-23
  • 78

Гадаад ажиллагаа

Хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагаа бүс нутгийн түвшинд төдийгүй олон улсын хэмжээнд өргөжин тэлсээр ирсэн. Хүрээлэн нь уламжлалт харилцаа бүхий орнуудын эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсрол болон бусад мэргэжлийн байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг хэрэгжүүлэх, шинээр зарим улсын эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа холбоо тогтоох, олон улсын чанартай арга хэмжээнд оролцох, хурал, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтарсан экспедиц ажиллуулах, эрдэмтэд солилцох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.