avatar
Б Нямдаваа

Нийтэлсэн

  • 2024-08-23
  • 105

Стратегийн зорилт

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

 

Стратегийн төлөвлөгөөнд 2026-2030 онд хүрээлэн нь монгол хэл, утга зохиол судлалыг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд дараах стратегийн зорилтуудыг нэгтгэн тодорхойлов. Үүнд:

 

  1. Хүрээлэнгийн менежментийн чадамжийг дээшлүүлж, ил тод, хариуцлагатай, тогтвортой шинжлэх ухааны байгууллагын тогтолцоог бүрдүүлэх;

 

  1. Монгол хэлний авиа зүй, бүтээвэр зүй, өгүүлбэр зүй, үгийн сан судлал, найруулга зүй, хэрэглээний хэл шинжлэл, нутгийн аялгуу, толь бичиг судлалыг хөгжүүлж, сурвалж бичгийн хэлний онцлогийг гүнзгийрүүлэн судалж, хэл шинжлэлийн онол-арга зүйн шинэ чиглэлүүдийг судалгаанд нэвтрүүлэх;

 

  1. Монгол хэлний судалгааны эх хэрэглэгдэхүүнийг баяжуулж, дижитал сан, корпус, нутгийн аялгуу, үгийн сангийн хөмрөг бүрдүүлэх;

 

  1. Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүнг олон улсын түвшинд хүргэх, монгол хэл, утга зохиол, аман өвийг хадгалан хамгаалах, хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах;

 

  1. Орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг бүтээх, стандартчилах, дамжуулах суурь дэд бүтэц болох нэр томьёоны судалгааг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, хиймэл оюунд суурилсан цахим өгөгдлийн сан бүхий үндэсний нэр томьёоны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

 

  1. Монголчуудын аман уламжлал, зан заншил, соёлын өвийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр судалж, хадгалан хамгаалах, судлан шинжлэх, тайлбарлах, үндэсний болон дэлхийн соёлын мэдлэгийн санд хувь нэмэр оруулах;

 

  1. Урт хугацаанд шинжлэх ухааны суурь чадавхыг хадгалан хөгжүүлж, үндэсний болон дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах суурь судалгааг хөгжүүлэх;

 

  1. Судалгааны үр дүнг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэл, утга зохиолын талаарх бодлогын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх;

 

  1. Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар хүрээлэнг олон улсын монгол судлал, улмаар олон улсын шинжлэх ухааны орчинд идэвхтэй оролцогч болгох;

 

  1. Хүрээлэнгийн хүний нөөцийг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй эрдэмтэн, судлаачид болгон төлөвшүүлэн хөгжүүлэх;

 

  1. Хүрээлэнгийн санхүүг олон эх үүсвэртэй болгох (улсын төсөв, орон нутгийн төсөв, төслийн хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлого, гадаад улс, байгууллага, хувь хүмүүсээс олгосон хөрөнгө, хандив, тусламж гэх мэт).