"ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХЭЛ, СОЁЛЫН ФОРУМ"- БОЛЛОО.
"ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХЭЛ, СОЁЛЫН ФОРУМ"- БОЛЛОО.

     ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй БНХАУ-ын Далианы Гадаад хэлний их сургуулийн урилгаар тус их сургуульд 8 дугаар сарын 23-26 нд тус их сургуулийн 60 жилийн ойд зориулан зохион байгуулсан "Зүүн хойд Азийн хэл, соёлын форум"  (Northeast Asia Language and Culture Forum) олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож "Монгол Улсын хэлний бодлогын уламжлал ба орчин үе" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

    Тус форумыг China Center for Language Planing and Policy Studies, National Research Center for Language Policies, SAES зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулж БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон зэрэг 6 орны 40 гаруй судлаачид оролцлоо. Мөн энэ үеэр тус их сургуулийн "Зүүн хойд Азийн хэл, соёлын судалгааны төвд" болсон "Монгол улсын хэл бичгийн асуудал: Хэлний бодлого ба эрдэм шинжилгээний форум"-д оролцож "Монгол улсын монгол хэл шинжлэлийн судалгааны сүүлийн үеийн төлөв байдал (2019-2024)" сэдвээр семинар хийлээ.

    Форумын үеэр тус их сургуулийн ерөнхийлөгч, профессор хатагтай Лиү Хон, дэд ерөнхийлөгч, хатагтай Лиү Фэнхуанг нартай уулзаж хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус их сургуулийн "Зүүн хойд азийн хэл, соёлын судалгааны төв"-ийн үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар санал солилцлоо.




Бусад мэдээлэл