”Өндөр зэрэглэлийн сэтгүүлд өгүүлэл бичицгээе” сэдэвт цуврал хэлэлцүүлэг /workshop №1/ болов.
”Өндөр зэрэглэлийн сэтгүүлд өгүүлэл бичицгээе” сэдэвт цуврал хэлэлцүүлэг /workshop №1/ болов.

        Судалгааны бүтээлийн чанарыг сайжруулах, танилцуулах, түгээн дэлгэрүүлэхэд эрдэм шинжилгээний өгүүллийн үр дүн чухал. Ялангуяа олон улсын нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичиж сурах нь залуу судлаачдын өсөн дэвжих боломжийг нээж байдаг.

         ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс  "Өндөр зэрэглэлийн сэтгүүлд өгүүлэл бичицгээе” сэдэвт цуврал хэлэлцүүлэг /workshop/-ийг зохион байгуулж уламжлал болгохоор ажиллаж байна. Энэ удаагийн дугаарт тус хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг оролцож "Олон улсын мэргэжлийн хяналттай сэтгүүлд өгүүлэл бичих арга зүй" сэдвээр сургалт хийлээ. 2024 оны 6 сарын 7-ны өдөр зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр өндөр зэрэглэлийн сэтгүүлийн онцлог, бичих арга зүй, нийтлүүлэх, экспертийн түвшинд судалгааны үр дүнг танилцуулах, шүүмж хүлээн авах, үр дүн гээд шат дараалалтай ойлголтоос эхлэн хэл шинжлэлийн чиглэлээр өгүүлэл бичсэн туршлагаа хуваалцлаа.   

         Танхимын хэлбэрээр зохион байгуулсан уг сургалтад тус хүрээлэнгийн судлаачдаас гадна МУБИС, ШУТИС-ийн ГХС-ийн багш нар оролцлоо.







Бусад мэдээлэл