КАЗАХСТАН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН, МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ
КАЗАХСТАН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН, МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Казахстан Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Хэл шинжлэлийн хүрээлэнгийн доктор Рустем Кадыржанов, Акмарал Пиязбаева, Айдана Махамбетова нарын эрдэмтэд 2024 оны 8 дугаар сарын 22-23 өдрүүдэд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Удирдлага төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзаж хамтын ажиллагаа, судалгаа хөгжүүлэлтийн талаар санал солилцлоо.
Мөн ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэн, Казахстан Улсын Хэл шинжлэлийн хүрээлэн цаашид хамтран ажиллах, санамж бичиг байгуулах талаар ярилцан төлөвлөв. Энэ өдрүүдэд хоёр байгууллагын эрдэмтэд “Хотжилт ба хэл, соёл” дугуй ширээний ярилцлага хийсэн бөгөөд тус хэлэлцүүлгээр “Urbanization of the Kazakh language: history and modernity”, “Kazakh language as a national value of the kazakhs”, “Хотын гудамж талбайн нэр ба ходоним”, “Улаанбаатар хотын хэлний дүр зураг: нийгэм-хэл шинжлэлийн судалгаа" илтгэлүүдийг хэлэлцүүлж харилцан санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт Монгол улс, Казакстан улсын шинжлэх ухааны хэл шинжээчид, эрдэм шинжилгээний ажилтнуудаас гадна Халимаг улсын эрдэмтэн Д.Б.Гедеева, Монгол улсын Философийн хүрээлэнгийн ЭША М.Амантай нарын эрдэмтэд оролцлоо.
 
 


Бусад мэдээлэл