ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Монгол хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж буй, цаашид судалгааны ажил хийх сонирхолтой магистрант, докторантын судалгааны ажлыг дэмжих, суралцах нөхцөлийг хангахад туслах зорилгоор ахисан түвшний магистрант, докторантуудын дунд санаачлан хэрэгжүүлж байгаа “ЭРДМИЙН ХИШИГ” академичдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт судлаач та бүхнийг судалгааны ажлын үр дүнгээ “ЭРДМИЙН ХИШИГ” цахим сэтгүүлийн 2022 оны Боть I-д хэвлэн нийтлүүлэхийг урьж байна.
“ЭРДМИЙН ХИШИГ” ЦАХИМ СЭТГҮҮЛД ХЭВЛҮҮЛЭХ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Өгүүллийн бүтэц:
ХУРААНГУЙ (100-150 үгтэй, англи, монгол хэлээр бичсэн байх)
ТҮЛХҮҮР ҮГ (англи, монгол хэлээр бичсэн байх)
1. УДИРТГАЛ
2. СУДАЛГААНЫ АРГА, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
3. СУДАЛГААНЫ ХЭСЭГ
4. СУДАЛГААНЫ ҮР ДҮН (ХЭЛЭЛЦҮҮЛЭГ)
5. ДҮГНЭЛТ
НОМ ЗҮЙ гэсэн үндсэн хэсгүүдтэй байна.
ТАЛАРХАЛ (Хэрэв шаардлагатай бол)
ХАВСРАЛТ (Хэрэв шаардлагатай бол)
Өгүүллийн хэлбэр:
Цаасны хэмжээ: А4, 5000 үгээс хэтрэхгүй
Фонт: Times New Roman, үсгийн хэмжээ 11-pt
Мөр хоорондын зай: 1.0 (space)
Ном:
1 зохиогчтой бол:
Бадамдорж, Д. (2006). Монгол хэлний үгийн сангийн утга зүй. Улаанбаатар: Адмон ХХК. 58 тал
2 зохиогчтой бол:
Мөнх-Амгалан, Ю., Кан Шин. (2014). Орчин цагийн монгол хэлний бүтээвэр судлал. Улаанбаатар: Соёмбо принтинг. 69 тал
3 ба түүнээс дээш зохиогчтой бол:
Гэрэлмаа, Г., Шинэбаяр, О., Мөнхцэцэг, Н., Бат-Эрдэнэ, С. (2014). Монгол нэр томьёо судлалын товчоон. Улаанбаатар: Соёмбо принтинг. 189 тал
Эмхэтгэгч бүхий эх сурвалжийг ном зүйд оруулахдаа эмхэтгэгчийн овог, нэрийг дээрх зарчмаар бичих ба ард нь таслалаар зааглан (эмх.) (ред.) (ed.) гэсэн үгийг нэмж оруулна. Жишээ нь:
Мөнхцэцэг, Н., Шинэбаяр, О. (эмх.), (2014). Монгол нэр томьёо судлал-90. Улаанбаатар: Соёмбо принтинг. 77 тал
Өгүүлэл:
1 зохиогчтой бол: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, Сэтгүүлийн гаралтын дугаар (тухайн оны дугаар), Хуудасны дугаар. Жишээ нь: Адьяа, О. (2009). Гадаад үг, нэр томьёог монгол хэлнээ хэрэглэх тухайд. Нэр томьёо судлал, 11: 62-70.
2 ба түүнээс дээш зохиогчтой бол: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор., Хоёр дахь зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, Сэтгүүлийн гаралтын дугаар (тухайн оны дугаар), Хуудасны дугаар. Жишээ нь: Батмөнх, С., Эрдэв, Б. (2004). Техник технологийн нэр томьёог сурах бичигт хэрэглэж буй байдал, түүнийг жигдлэх асуудалд. Нэр томьёо судлал, 6: 83-88. [Batmunkh,S., Erdev, B. The Current State of Technical and Technological Term Usages in Textbooks and Its Harmonization. Ner tomyo sudlal, 2004, 11: 83-88]
Цахим сүлжээнээс авсан эх сурвалжийг ном зүйд оруулахдаа “Available at” эсвэл “Retrieved from” гэсэн үг бичнэ. “Available at” гэдэг нь судлаач тухайн эх сурвалжийг төлбөртэй авч ашигласан гэсэн санааг илтгэнэ. Энэ тохиолдолд эх сурвалжийн цахим хаягийг тодорхой тусгах шаардлагатай байдаг. Жишээ нь: Humbley, J. (2009). Accounting for term formation. Terminology Science and Research 20. Available at http://lipas.uwasa.fi/hut/svenska/iitf/tsr2005/vol20/. Accessed 15 June 2010.
“Retrieved” гэдэг нь судлаач интернэтээс авсан эх сурвалжийг үнэ төлбөргүй авч ашигласан гэсэн санааг илтгэнэ. Жишээ нь: Lai.Gorman Yuan and Liberman (2008) Perception of Disfluency Language Differences and Listener Bias.Interspeechisca. pp. 2345-2348. http://dx.doi.org/10.1.1.165.6866. Retrieved from www.ling.upenn.edu/~kgorman /papers/laietal2007.pdf
Жич: Зохиогч та бүхэн өгүүллийн стандарт шаардлага болон зохиогчийн эрх, оюуны өмчийн тухай хуулийн заалтыг чанд мөрдөн гүйцэтгэнэ үү.
Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2022 оны 5 сарын 22
Өгүүлэл хүлээн авах хаяг: batbyamba_t@mas.ac.mn
Холбоо барих: Т.Батбямба 99008807