ОНОЛ, АРГА ЗҮЙН СЕМНИНАР
ОНОЛ, АРГА ЗҮЙН СЕМНИНАР



Доктор (Ph.D) С.Мөнхсайхан 1992 онд Улаанбаатар хотын арван жилийн 78 дугаар дунд сургууль, 1997 онд Улаанбаатарын Их Сургуулийг төгсөөд, мөн оноос Хэл зохиолын хүрээлэнд орж, эдүгээ хүртэл монгол хэлний үгийн сан, үг зүй, эх бичиг судлал, Монголын нууц товчоо судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байна.

1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд “Ачлалт номын уран дүрслэл” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 1999-2000 оны хичээлийн жилд Бээжин хотын Хэл соёлын их сургуульд хятад хэлний мэргэжил дээшлүүлсэн. 2004 онд “Банзрагчийн монгол орчуулгын төгсгөлийн үгийн харьцуулсан судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. Мөн 2005-2006 онд Тайванийн Багшийн Их Сургуульд дахин хятад хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. 2016 онд дэд профессор цол хүртжээ. 

Түүний судалгааны гол бүтээлүүдээс товч танилцуулбал, эх бичиг судлалаар “Банзрагчийн төгсгөлийн үг” (Уб., 2011), “Уламжлалт монгол хэл зүйн дээж бичгүүд” (Уб., 2018), монгол хэлний үгийн сан судлалын чиглэлээр “Монгол хэлэнд орсон хятад гаралтай үг” (Уб., 2014), Монголын нууц товчоо судлалаар “Монголын нууц товчооны үгийг эшлэн үзүүлсэн толь” (Уб., 2020), “Монголын нууц товчооны тонгоруу толь” (Уб., 2020) зэрэг бүтээл хэвлүүлснээс гадна “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (Уб., 2008), “Монголын үндэсний нэвтэрхий толь” (Уб., 2009), Монгол хүний нэрийн толь (Уб., 2017) зэрэг томоохон толь бичгүүдэд хамтын зохиогчоор ажилласан байна.

Тэр бээр сүүлийн жилүүдэд Монголын нууц товчоо судлалаар дагнан ажиллаж, “Монголын нууц товчооны анд хэмээх үгийн тухай” (2014), “Монголын нууц товчоон дахь аман зохиолын уламжлал, түүний мөн чанар хийгээд ач холбогдол” (2014), “Монголын нууц товчооны уг эхийн асуудалд” (2018), “Монголын нууц товчооны уг эхэд холбогдох зарим асуудлыг тодруулах нь” (2019), “Монголын нууц товчооны тураг хэмээх үгийн тухай” (2020), “Монголын нууц товчооны ялгаатай галигласан үгийн тухай” (2020) зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлжээ.       


Бусад мэдээлэл