"ПЕТЕРБУРГИЙН МОНГОЛ СУДЛАЛ-VI" ОХУ болон Монгол улсын эрдэм шинжилгээний хамтарсан хурал болно.
"ПЕТЕРБУРГИЙН МОНГОЛ СУДЛАЛ-VI" ОХУ болон Монгол улсын эрдэм шинжилгээний хамтарсан хурал болно.

 


ОХУ-ЫН ШУА-ИЙН ДОРНО ДАХИНЫ ГАР БИЧМЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН

ХУРЛЫН ЗАР № 1

ОХУ болон Монгол улсын эрдэм шинжилгээний хамтарсан хурал

ПЕТЕРБУРГИЙН МОНГОЛ СУДЛАЛ-VI

2022 оны 11 дүгээр сарын 24-25-нд болно

 

Хурал болох газар: ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн. Санкт-Петербург хот. Ново-Михайловскийн ордон, Дворцовая- 18.

Зохион байгуулагчид: ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн

Оролцогч байгууллага: ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургууль, Улсын Эрмитаж, Монгол Улсын ШУА-ийн Түүх-Угсаатны зүйн хүрээлэн

 

Тус эрдэм шинжилгээний хурал нь 2016 оноос хойш ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Монгол судлал дахь чухал үйл явдлууд, Монгол ба Төв Ази, монголын улс төр, соёлын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан  алдартай монгол судлаач-эрдэмтдэд зориулан зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний ээлжит, хамтарсан үйл ажиллагааны үргэлжлэл юм. Энэ хугацаанд ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн нэрт монголч эрдэмтэн К.Ф.Голстунский, А.Г.Сазыкин, З.К.Касьяненко болон ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн байгуулагдсаны 200 жилийн ой, москвагийн монгол судлаачдын ой зэргийг хамтран тэмдэглэсэн билээ.

Энэ удаагийн хурал орос, польшийн монголч эрдэмтэн, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, польшийн Мэдлэгийн академийн жинхэнэ гишүүн,  Польшийн Дорно дахины нийгэмлэгийн дарга Владислав Людвигович Котвич (1872.08.20–1944.10.03)-ийн мэндэлсний 150 жил, Санкт-Петербургийн их сургуулийн багш, оросын монгол судлалын нэгэн үеийг сурган хүмүүжүүлэгч, петербургийн дорно дахины дэг сургуулийг хөхиүлэн хөгжүүлэгч Таисия Алексеевна Бурдукова (23.05.1912.05.23–04.06.1987)-гийн мэндэлсний 110 жилийн ойд зориулагдаж байна. Эдгээр монголч эрдэмтдийн амьдрал, үйл хэрэг Петербург хоттой нягт холбоотой байсан юм.

        Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар монгол утга зохиол, хэл, түүхийн судалгаа, тэрчлэн Орос Улс болон дэлхийн монгол судлалын түүхийн чиглэлээрх тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болно. Онцгойлон, нэртэй монголч эрдэмтэн В.Л.Котвич, Т.А.Бурдукова нарын голлон авч үзэж байсан Монгол, Халимагийг судлах шинжилгээний ангийн хэрэглэгдэхүүнд тулгуурласан монгол уран зохиол, монгол хэл, аман зохиолын судалгааны асуудалд гол анхаарлаа хандуулах юм.

 

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго – Монгол утга зохиолын бичгийн болон аман дурсгалын судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгт танилцуулах, орчин үеийн судалгааны шинэлэг хандлага, аргазүйгээр дотоодын болон дэлхийн монгол судлалд тулгамдаж буй асуудлуудыг авч үзэх, шийдвэрлэхэд оршино.

 

Эрдэм шинжилгээний хурлын хэл: орос, монгол, англи.

Эрдэм шинжилгээний хурлын мэдүүлгийг 2022 оны 11 сарын 1-ний дотор dnosov@mail.ru; alimaaa@mas.ac.mn хаягуудаар хүлээн авна.

 

Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүсэгч мэдүүлэгтээ: овог нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газар, цахим хаяг, холбогдох утасны дугаар болон илтгэлийн нэр, хураангуй (8000 тэмдэгт хүртэл)-г бичиж ирүүлнэ. 

Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь урилгыг Та бүхэнд 2022 оны 11 сарын 5-нд илгээх болно.

Эрдэм шинжилгээний хуралд, Санкт-Петербург хотноо очиж оролцогч нь визийн мэдүүлэг хураамж болон унааны зардлаа өөрөө хариуцна.

 

Хурлын өмнө илтгэлийн хураангуйг хэвлэхээр төлөвлөж байна. Мөн судлаачдын илтгэлийг хурлын үр дүн болгон “Mongolica” сэтгүүлийн 2023 оны дугааруудад хэвлэх болно.

 

Хурлыг зохион байгуулах хорооны дарга нар:

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал, ОХУ-ны ШУА-ийн сурвалжлагч гишүүн

            И.Ф.Попова

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор

           Ж.Бат-Ирээдүй

 

Хурлыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга нар:

 

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Төв азийг судлах салбарын эрхлэгч, доктор

 

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн ЭША, хэлбичгийн ухааны доктор

 

           И.В.Кульганек

           

          

 

            Д.А.Носов

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын ЭША, доктор (Ph.D)

           А.Алимаа

           Б.Дайриймаа

 

Хурлыг зохион байгуулах газрын хаяг: 191186, Санкт-Петербург, Дворцовая наб., 18. Институт восточных рукописей РАН, Россия.

 

13330, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр-54А, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн. #211 тоот

                               Утас.: (812) 315-87-28 (ОХУ)

                               (976) 11 451762, (976) 98111378 (Монгол Улс)

 

Цахим хаяг: dnosov@inbox.ru;  kulgan@inbox.ru;  alimaaa@mas.ac.mn

 

 

 


Бусад мэдээлэл