“ХЭЛ ЗОХИОЛ-2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛД УРЬЖ БАЙНА.
“ХЭЛ ЗОХИОЛ-2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ  ХУРАЛД УРЬЖ БАЙНА.

 

 

 

 

“ХЭЛ ЗОХИОЛ-2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ

ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулдаг “ХЭЛ ЗОХИОЛ-2021” уламжлалт хуралд судалгаа шинжилгээний ажилд шимтэгч залуу судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

УДИРДАМЖ

Хурлын сэдэв:          Монгол хэл, утга зохиол судлалын шинэ чиг хандлага

Зохион байгуулагч: Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн

Хугацаа:                    2021.05.28-ны өдрийн 1100 -1400 цагт

Хурлын зорилго: Монгол хэл шинжлэл, утга зохиол судлалын чиглэлээр судалгаа хийж буй залуу судлаачдын эрдэм шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх, онол, арга зүйн түвшинг ахиулах, монгол судлалын залгамж холбоог бэлдэх, эрдэмтэн судлаачид мэдлэг туршлагаа харилцан солилцох;

Тус хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, монгол хэл бичгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг залуу судлаачид оролцох боломжтой бөгөөд дурдсан хугацаанд ирүүлсэн илтгэлээс 8-ыг шалгаруулж хэлэлцэнэ.

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

·         Урьд өмнө хэвлэгдээгүй

·         Гадаад дотоодын хуралд илтгэгдээгүй

·         Шинэ санаа дэвшүүлсэн байх

·         Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх

ХЭЛ ЗОХИОЛ-2021” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг 2021 оны 05 сарын 21-ны өдөр хүртэл buyanbaatar_d@mas.ac.mn хаягаар хүлээн авна.

Хуралд оролцох залуу судлаачдын бүтээлийг цахимаар бүртгэн шалгаруулж, хэлэлцүүлэх илтгэлийг 2021 оны 05 сарын 26-ны өдөр судлаачдад мэдэгдэнэ.

 

 

 

 

Хуралд оролцогчийн бүртгэлийн хуудас:

Оролцогчийн овог нэр /бүтэн/

 

Ямар ажил эрхэлдэг /байгууллагын нэр/

 

Албан тушаал

 

Эрдмийн зэрэг, цол

 

Илтгэлийн нэр

 

Илтгэлийн товчлол /150 үгээс багагүй/

 

Түлхүүр үг

 

Цахим хаяг

 

Илтгэлийг Word болон PDF хэлбэрийн хамтаар илгээх

 

Утас: ажлын болон гар утас

 

Шуудангийн хаяг

 

 

Хуралд оролцогч болон хамтран илтгэгч бүр бөглөнө.

Эхний 3 байрт шалгарсан өгүүллийг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын /ISSN/ дугаар бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2021 оны дугаарт бүрэн эхээр нь хэвлэх болно.

 

 

ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН

 

2021.05.12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Бусад мэдээлэл