“ЭРДМИЙН ХИШИГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
“ЭРДМИЙН ХИШИГ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

 ЗОРИЛГО: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж байгаа “ЭРДМИЙН ХИШИГ” академичдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ахисан түвшний судлаачдын судалгааны ажлыг дүгнэх, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах, тэтгэлгийн эздийг тодруулахад үзүүлэлт болгоход оршино.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ШУА-Хэл зохиолын хүрээлэн- Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

ХАМРАХ ХҮРЭЭ: “ЭРДМИЙН ХИШИГ” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан судлаачид

ИЛТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ:

1. Хэл

2. Утга зохиол

3. Соёл

ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:         

1.  Илтгэлийг урьд өмнө хэлэлцүүлээгүй байх

2. Судалгааны ажлын сэдвийг зөв томьёолсон байх

3. Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

ИЛТГЭЛИЙН ХЭЛБЭР, БҮТЭЦ:

1. “ЭРДМИЙН ХИШИГ” цахим сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэлд тавигдах шаардлагатай танилцана уу:

ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

1.  2022 оны 5 дугаар сарын 22-ны ням гараг /Өгүүлэл/

2.  2022 оны 5 дугаар сарын 24-ний мягмар гараг /PPT/

ИЛТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

1. Цахим шуудан: batbyamba_t@mas.ac.mn

2.  Харилцах утас: 99008807

ХУРАЛ

Хэзээ:  2022 оны 5 дугаар сарын 25-ны Лхагва гараг 14:00-18:00

Хаана: ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 202 тоот хурлын танхим


Бусад мэдээлэл