Эрдэмтэн судлаач Та бүхнийг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан, толь зүйч Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ-2022” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
УДИРДАМЖ
Хугацаа: 2022 оны 12 сарын 01-02 (09:00 -17:30 цаг)
Хаана: Шинжлэх Ухааны Академийн Их чуулганы танхим
Хурлын зорилго: Монгол хэл шинжлэл, утга зохиол судлалыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сурталчлах, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, судалгааны ажлын цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршино.
Тус хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, монгол хэл бичгийн багш, шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачид оролцох боломжтой.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын салбар хуралдаан:
I салбар хуралдаан: Монгол хэл судлал
II салбар хуралдаан: Нэр томьёо, толь бичиг судлал
III салбар хуралдаан: Нутгийн аялгуу судлал
IV салбар хуралдаан: Утга зохиол судлал
V салбар хуралдаан: Аман зохиол, зан үйл судлал
VI салбар хуралдаан: Сурвалж бичиг судлал
Хурлын албан ёсны хэл: монгол, англи, орос.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэм шинжилгээний тодорхой арга зүйг ашигласан байх;
- Шинэлэг санааг дэвшүүлсэн;
- Санаагаа товч тодорхой гаргасан;
- Урьд өмнө нь хэвлэгдээгүй;
- Хэрэглээний ач холбогдолтой;
- Өөр хурал симпозиумд хэлэлцүүлээгүй;
- Хэлэлцүүлэх илтгэлийн бичвэрт тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. ИЛТГЭЛИЙН НЭР (Том үсгээр, Times New Roman, үсгийн өндөр 12, тод хар үсгээр, мөр голлосон байх)
2. Зохиогчийн овог, нэр* (Times New Roman, үсгийн өндөр 12)
3. Хураангуй (англи хэлээр 100-150 үгтэй, үсгийн өндөр 11, мөр хоорондын зай нь 1,15)
4. Түлхүүр үг (6-8, монгол, англи хэлээр)
5. Илтгэлийн эх нь 5-аас цөөнгүй нүүр байх бөгөөд мөр хоорондын зай нь 1,15
6. Илтгэлийн ном зүйд ном, өгүүллийн нэр, хэвлэлийн мэдээллийг стандарт шаардлагын дагуу ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл зэргээр ялган бичнэ.
Жич: Эшлэл, зүүлтэд тэмдэглэгдээгүй бүтээлийг ном зүйд оруулахгүй.
Илтгэлийн нэр, хураангуйг хүлээн авах хугацаа: 2022 оны 10 сарын 24-ний 17:00 хүртэл inll@mas.ac.mn хаягаар хүлээн авна.
Бүрэн илтгэл хүлээн авах хугацаа: 2022 оны 11 сарын 14-ний 17:00 хүртэл inll@mas.ac.mn хаягаар хүлээн авна.
Хуралд оролцох эрдэмтэн, судлаачдын бүтээлийг цахимаар бүртгэн 2022 оны 11 сарын 24-ний өдөр судлаачдад мэдэгдэнэ.
Хурлын хураамж 100.000 төгрөг.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын бүртгэл:
Оролцогчийн овог нэр |
|
Байгууллагын нэр |
|
Эрдмийн зэрэг, цол |
|
Илтгэлийн нэр |
|
Илтгэлийн товчлол (150 үгээс багагүй) |
|
Түлхүүр үг |
|
Цахим хаяг |
|
Илтгэлийг Word болон PDF хэлбэрийн хамтаар илгээх |
|
Холбогдох утас |
|
Шуудангийн хаяг |
|
Хуралд оролцогч бүр бөглөнө.
Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын (ISSN) дугаар бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2022 оны дугаарт сайн илтгэлүүдийг бүрэн эхээр нь хэвлэх болно.
Холбоо барих газар, утас:
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн. Баянзүрх дүүрэг. Жуковын гудамж. ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байр 54 А. E-mail: inll@mas.ac.mn, Утас: 976-11-450480, 98221119, 99794324
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН
2022.09.30