ТА БҮХНИЙГ ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ "ТӨВӨД СУДЛАЛ" СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛЭЭ НИЙТЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
ТА БҮХНИЙГ ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ "ТӨВӨД СУДЛАЛ" СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛЭЭ НИЙТЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхэлдэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэг болох "Төвөд судлал" сэтгүүл нь Олон улсын эрх бүхий ISSN 2308-2828 дугаартай Төвөд хэлт утга зохиол, сурвалж судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл болно. Тус сэтгүүлийн XI боть өгүүллээ авч эхэлсэн тул Төвөд хэлт утга зохиол, Төвөд сурвалж судлал, буддын судлалаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаач Таныг “Төвөд судлал” сэтгүүлийн 2022 оны дугаарт сүүлийн үед хийж буй судалгааны бүтээлээсээ тус сэтгүүлд хэвлэн нийтлүүлж судлаач олондоо хүргэнэ үү хэмээн урилга хүргүүлж байна.

“Төвөд судлал” сэтгүүлийн XI ботийн өгүүллийг 2022 оны 09 сарын 09 хүртэл biraasurenkh@mas.ac.mn, цахим хаягаар хүлээн авна.

Өгүүлэл хүлээн авах: 2022.06.02 - 2022.09.09

Редакцын зөвлөл хянах: 2022.09.16 - 2022.09.19

Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2022.09.20

Өгүүллийг засах:  2022.09.20 - 2022.10.21

Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2022.10.21- 2022.11.05

Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай. Та бүхэн манай сэтгүүлд нийтлэх өгүүллээ дараах загвар, шаардлагыг чанд баримталж бичнэ үү.

Өгүүлэл тавигдах шаардлага

 Өгүүллийн бүтэц:

ХУРААНГУЙ (100-200 үгтэй, англи, монгол хэлээр бичсэн байх)

ТҮЛХҮҮР ҮГ (англи, монгол хэлээр бичсэн байх)

1.УДИРТГАЛ

2.СУДАЛГААНЫ АРГА, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

3.СУДАЛГААНЫ ХЭСЭГ (Гарчгийг бичсэн байх)

4.СУДАЛГААНЫ ҮР ДҮН (ХЭЛЭЛЦҮҮЛЭГ)

5.ДҮГНЭЛТ

НОМ ЗҮЙ гэсэн үндсэн хэсгүүдтэй байна.

ТАЛАРХАЛ (Хэрэв шаардлагатай бол)

ХАВСРАЛТ (Хэрэв шаардлагатай бол)

Өгүүллийн хэлбэр:

Цаасны хэмжээ

А4, хуудасны тоо 8-аас доошгүй

Цаасны хүрээ

Бүх талаас 25мм (дээд, доод, баруун, зүүн)

Фонт

Times New Roman, үсэгний хэмжээ 12-pt.

Текстийг хоёр багана болгон байрлуулах

Мөр хоорондын зай

1.0 (space)

Гарчиг

Гарчиг болон судлаачийн мэдээллийг эхний хуудсанд байрлуулна. Өгүүллийн нэрийг том үсгээр, тод хараар бичиж, дор нь баруун талд зохиогчийн овог нэр, улс, хот, ажил  (сургууль, байгууллага)-ын нэрийг бичих

Үндсэн болон дэд бүлэг гарчиг

Үндсэн бүлгүүдийн нэрийг хуудасны Төвөд том үсгээр бичнэ.

Дэд бүлгийн гарчиг нь хуудасны зүүн талд байрлах бөгөөд том эсвэл жижиг үсгээр бичиж болно. Гарчгуудыг 1, 1.1, 1.1.1 гэх мэтээр дугаарлана.

Хүснэгт, зураг

Хүснэгт болон зураг нь нэгдмэл дараалсан дугаартай, агуулгаа тодорхойлсон нэртэй байх ёстой. Хүснэгтийн нэрийг дээр нь, зургийн нэрийг доор нь голлуулан бичнэ. Тайлбар болон эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээллийг

Зүүлт тайлбар (footnote)

Үгийн тайлбар, засвар, залруулга, нэмж судлах материалуудын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх зэрэг тохиолдолд хэрэглэж болно.

 

Жич: Өгүүллийн бүтцийн загварт 6th edition of the American Psychological Association (APA)-г баримтална.

Эшлэлд дараах загварыг баримтална.

·         Аливаа эх сурвалжаас ямар ч хэмжээний мэдээллийг шууд эш татсан, хураангуйлан бичсэн, өөрийн үгээр найруулан бичсэн зэрэг бүх тохиолдолд тухайн эх сурвалжийг бичвэр дотор эшлэх ба ном зүйн жагсаалтад оруулна.

·         Wikipedia-аас эшлэл авахгүй.

1.Бичвэр дотор утга санаагаар эшлэхдээ: зохиогчийн нэрийн ард хаалтад тухайн бүтээлийн оныг бичнэ. Жишээ нь: Оросын хэл шинжлэлч Н.В.Васильева (1999) хэл шинжлэлийн нэр томьёог “тогтолцооны тогтолцоо” хэмээн үзсэн байдаг.

2.Бичвэр дотор шууд эшлэхдээ:

Хувилбар 1: Хэрэв зохиогчийг өгүүлбэрийн эхэнд дурдан түүний бүтээлээс шууд эшилбэл, эшлэл (40-өөс доош үгтэй)-ийг хашилтад бичиж ард нь хаалтад он, хуудсыг бичнэ. Жишээ нь: Нэр томьёо судлаач Ч.Догсүрэн “Нэр томьёог гадаад хэлнээс үгчлэн буюу хуулбарлан буулгана гэдэг бол үгийн хэлбэрийг нь биш дотоод утгыг нь зээлдэж байгаа хэрэг юм” (1988:22) гэжээ.

Хувилбар 2: Хэрэв шууд эшлэл нь 40-өөс дээш үгтэй бол бичвэрийг хашилтад хийхгүйгээр догол мөрөөр авч налуу үсгээр бичиж, ард нь (Зохиогч, он: хуудас) гэж эх сурвалжийг бичнэ. Жишээ нь:

Нэр томьёог гадаад хэлнээс үгчлэн буюу хуулбарлан буулгана гэдэг бол үгийн хэлбэрийг нь биш дотоод утгыг нь зээлдэж байгаа хэрэг юм. Нэр томьёог гадаад хэлнээс үгчлэн буюу хуулбарлан буулгана гэдэг бол үгийн хэлбэрийг нь биш дотоод утгыг нь зээлдэж байгаа хэрэг юм. Иймд үгчлэн орчуулах аргаар нэр томьёо бүтээхдээ зөвхөн үгийн өнгийг голлох биш, уг үгээр илэрч байгаа утгыг давхар маш сайн бодолцох хэрэгтэй. Уг утга нь эс бууваас үг нь хичнээн зөв буугаад ч хэрэггүй. Нэр томьёочид зарим үед үг утгын энэ холбоог эс анзаарснаас гоомойдсон газар цөөнгүй дайралдаж байна (Догсүрэн, 1988: 22)

3. Олон зохиогчтой бүтээлээс эш татах:

Хувилбар 1: 2 зохиогчтой бүтээлээс эшилсэн бол эшлэх тохиолдол бүрт 2 зохиогчийн нэрийг хоёуланг дурдана. Жишээ: Нэр томьёо судлаач Дашдаваа, Равдан нар (1988) энэ тухайд...

Хувилбар 2: 3-5 зохиогчтой бүтээлээс эш татвал хамгийн эхний эшлэлийн тайлбарт бүх зохиогчийн нэрийг бичээд дараа нь тэр бүтээлээс дахин эш татсан тохиолдолд зөвхөн эхний зохиогчийн нэрийг дурдаад бусад зохиогчийн нэрийг бичилгүй “ба бусад,” (“и др.”, “et al.,”)  гэж товчилно. Жишээ нь:

Хувилбар 3: Ижил зохиогчтой бүтээлүүдийг Thompson & Heck (2002a, b) эсвэл (Thompson & Heck, 2002a, b) хэлбэрээр эшлэх ба нэг доор олон бүтээлийг зэрэг эшлэх тохиолдолд (Smith, 1985; Johnson, 1990; Beynon, 2001) г.м-ээр он дарааллаар бичнэ.

4. Өөр хэлээр хэвлэгдсэн эх сурвалжаас эшлэл авахдаа:

Үндсэн бичвэрт агуулгыг монгол хэлээр эшилж, харин зохиогчийн нэрийг тухайн хэлээр нь бичнэ. Жишээ нь: Дүрслэлт адилтгал гэж нэг ухагдахууны дотоод бүтэц буюу шинжийг нөгөө бүтцэд шилжүүлэхийг хэлдэг (Lakoff, 1992: 418) гэх мэт.

Ном зүйд дараах шаардлагыг баримтална. Үүнд:

·         Ном зүйг footnote-өөр хийхгүй.

·         Эх сурвалжуудыг дугаарлахгүй.

·         Ном зүй дэх эх сурвалжуудыг жагсаахдаа цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ. Хэрэв гадаад эх сурвалж ашигласан бол ном зүйг А.Монгол хэлээр, Б.Англи ба бусад хэлээр гэж ангилан бичнэ.

·         Эшлэл аваагүй зохиогчийн нэрийг ном зүйд оруулахгүй. Өөрөөр хэлбэл, эшлэл, ном зүй тохирч байх ёстой.

Ном:

·      1 зохиогчтой бол:

Бадамдорж, Д. (2006). Монгол хэлний үгийн сангийн утга зүй.Улаанбаатар: Адмон ХХК. [Badamdorj, D. Mongol helnii ügiin sangiin utga züi [Mongolian Lexical Semantics].Ulaanbaatar: Admon LLC. 2006.]

·      2 зохиогчтой бол:

Мөнх-Амгалан, Ю., Кан Шин. (2014). Орчин цагийн монгол хэлний бүтээвэр судлал. Улаанбаатар: Соёмбо принтинг.[Mönh-Amgalan, Yu., Kang Shin. Orchin tsagyn mongol helnii büteever sudlal [The Morphology of Modern Mongolian]. Ulaanbaatar: Soyombo printing. 2014.]

·      3 ба түүнээс дээш зохиогчтой бол:

Гэрэлмаа, Г., Шинэбаяр, О., Мөнхцэцэг, Н., Бат-Эрдэнэ, С. (2014). Монгол нэр томьёо судлалын товчоон. Улаанбаатар: Соёмбо принтинг.[Gerelmaa,G., Shinebayar, O., Münkhtsetseg, N., Bat-Erdene, S. Mongol ner tomyo sudlalyn tovchoon [Historical Outline of Mongolian Terminology Studies]. Ulaanbaatar: Soyombo printing. 2014.]

·   Эмхтгэгч бүхий эх сурвалжийг ном зүйд оруулахдаа эмхтгэгчийн овог, нэрийг дээрх зарчмаар бичих ба ард нь таслалаар зааглан  (эмх.) (ред.) (ed.) гэсэн үгийг нэмж оруулна. Жишээ нь:  Мөнхцэцэг, Н., Шинэбаяр, О. (эмх.), (2014). Монгол нэр томьёо судлал-90. Улаанбаатар: Соёмбо принтинг. [Munkhtsetseg, N., Shinebayar, O. Mongol ner tomyo sudlal-90 [Mongolian Terminology Studies-90]. Ulaanbaatar: Soyombo printing. 2014.]

Өгүүлэл:

·        1 зохиогчтой бол: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, Сэтгүүлийн  гаралтын дугаар (тухайн оны дугаар), Хуудасны дугаар. Жишээ нь: Адьяа, О. (2009). Гадаад үг, нэр томьёог монгол хэлнээ хэрэглэх тухайд. Нэр томьёо судлал, 11: 62-70. [Adiya,O. On the Use of Foreign Words and Terms in Mongolian. Ner tomyo sudlal, 2009, 11: 62-70.]

·        2 ба түүнээс дээш зохиогчтой бол: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор., Хоёр дахь зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, Сэтгүүлийн  гаралтын дугаар (тухайн оны дугаар), Хуудасны дугаар. Жишээ нь: Батмөнх, С., Эрдэв, Б. (2004). Техник технологийн нэр томьёог сурах бичигт хэрэглэж буй байдал, түүнийг жигдлэх асуудалд. Нэр томьёо судлал, 6: 83-88. [Batmunkh,S., Erdev, B. The Current State of Technical and Technological Term Usages in Textbooks and Its Harmonization. Ner tomyo sudlal, 2004, 11: 83-88]

·        Цахим сүлжээнээс авсан эх сурвалжийг ном зүйд оруулахдаа “Available at” эсвэл “Retrieved from” гэсэн үг бичнэ. “Available at” гэдэг нь судлаач тухайн эх сурвалжийг төлбөртэй авч ашигласан гэсэн санааг илтгэнэ. Энэ тохиолдолд эх сурвалжийн цахим хаягийг тодорхой тусгах шаардлагатай байдаг. Жишээ нь: Humbley, J. (2009). Accounting for term formation. Terminology Science and Research 20. Available at http://lipas.uwasa.fi/hut/svenska/iitf/tsr2005/vol20/. Accessed 15 June 2010.

·      “Retrieved” гэдэг нь судлаач интернэтээс авсан эх сурвалжийг үнэ төлбөргүй авч ашигласан гэсэн санааг илтгэнэ. Жишээ нь: Lai.Gorman Yuan and Liberman (2008) Perception of Disfluency Language Differences and Listener Bias.Interspeechisca. pp. 2345-2348. http://dx.doi.org/10.1.1.165.6866. Retrieved from www.ling.upenn.edu/~kgorman /papers/laietal2007.pdf 

 

Жич: Зохиогч та бүхэн өгүүллийн стандарт шаардлага болон зохиогчийн эрх, оюуны өмчийн тухай хуулийн заалтыг чанд мөрдөн гүйцэтгэнэ үү.

 

Холбоо барих: Д.Наранцэцэг 99032189

                          Х.Бираасүрэн 99120619

 

                                      ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн

                                     Сурвалж бичиг, Төвөд судлалын салбар

                                                     2022 оны 05 сарын 31


Бусад мэдээлэл