АЖЛЫН ЗАР
АЖЛЫН ЗАР

Компьютер, программ хангамж (Мэдээллийн технологийн мэргэжилтэн)-ийн мэргэжилтэн ажилд авна.

Мэргэжлийн чиглэл: Компьютер, программ хангамж (Мэдээллийн технологийн мэргэжилтэн)

Ажиллах байгууллага: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

Ажлын нөхцөл: Үндсэн ажилтан

Орон тоо: 1

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Ерөнхий шаардлага

·         Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

·         Багаар хамтарч ажиллах чадвартай;

·         Бүтээлч сэтгэлгээтэй;

·         Хувийн зохион байгуулалт сайн, цаг сайн барьдаг байх

Мэргэжлийн мэдлэг, чадвар

·         Мicrosoft (Microsoft Word, Excel, Access, Project, Power Point, Photoshop)-ын хэрэглээний программыг мэргэжлийн түвшинд хэрэглэдэг байх;

·         Монгол бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй

·         Программ хангамж хөгжүүлэлт (Java,  Python, Linux, МySQL)-ийн суурь мэдлэгтэй байх;

·         ХML программчлалын хэл мэддэг (XML файл дээр ажиллаж, хувиргаж чаддаг) байх

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

·         Юникод (Unicode) нутагшуулах (localization);

·         Кирилл болон монгол бичгийн Юникод фонтын алгоритмыг хөгжүүлэх;

·         Өгөгдлийн сан боловсруулах;

·         Хэлний технологи хөгжүүлэх (программ бичих);

·         Вэб болон аппликейшн хөгжүүлэх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

·         Ажилд орохыг хүссэн өргөдөл

·         Төрийн албан хаагчийн 1-р маягт

·         Товч намтар (CV)

·         Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Хэрэв байвал/

·         Боловсролын зэргийн диплом, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар

·         Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн багш эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/ эх хувиар

·         Ажил байдлын тодорхойлолт /Ажиллаж байсан бол ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны утас, хаяг, эх хувиар /

·         Иргэний үнэмлэхийн хуулбар

·         Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)

БҮРТГЭЛ

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2022 оны 9 дугаар сарын 28 хүртэл ажлын цагаар ШУА-ийн нэгдсэн 1-р байрны 213 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 11451762, 91719091

Цахим хаяг: munkhtsetsegn@mas.ac.mn

 

 

 


Бусад мэдээлэл