ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай
судлалын салбараас эрхлэн гаргадаг олон улсын редакцын зөвлөл бүхий “ALTAICA”
эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2021 оны буюу XVII дахь дугаарт эрдэм
шинжилгээний өгүүллээ хэвлүүлэх судлаачдын бүтээлийг хүлээн авч эхэллээ.
Тус дугаар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар
хотноо анх удаа зохион байгуулагдах гэж буй Олон Улсын Алтай Судлал (PIAC)-ын
63-р бага хурлын өмнө хэвлэгдэх гэж буйгаараа онцлогтой.
Өгүүллийг altaisudlal@gmail.com цахим
хаягаар 2021 оны 07-р сарын 18-ны дотор илгээнэ үү!
Өгүүллийн хэмжээ: 7-15 нүүр хуудас, MSW word-B5, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.
Өгүүллийн шаардлага:
·
Урьд өмнө нь хэвлэгдээгүй байх
·
Зохиогч өөрийн овог нэр, эрдмийн цол зэрэг,
ажил, и-мэйл хаяг, утасны дугаарыг бичих;
·
Өгүүллийн нэрийг англи хэлээр орчуулах;
·
5-6 түлхүүр үгтэй байх;
·
Өгүүллийн эхэнд товч агуулга байх бол өгүүллийн
төгсгөлд хураангуйг 100-150 орчим үгэнд багтаан англи хэлээр бичсэн байх;
·
Номзүйд зохиогчийн нэр, огноо, ном сэтгүүл
болон өгүүллийн нэр, хэвлэлийн газар, хэвлэлийн үйлдвэр, цувралын дугаар мөн
хуудас талыг дурдсан байх;
·
Эшлэл авсан эхийг зүүлтэд дурдахгүй ба
эшлэлийн ард дугуй хаалтад дараах зааврын дагуу хийх;
Эшлэл хийх загвар:
“…эшлэл
татсан хэсэг” (Дондогдорж, 2016:16)
Хэрэв нэг зохиолчийн тухайн жилд хэвлүүлсэн хэд хэдэн бүтээлээс эш татаж байгаа бол (Дондогдорж, 2016а: 24), (Дондогдорж, 2016б: 27) гэж дурдана.
Номзүй хийх заавар:
·
Ном:
Дондогдорж О. 2016. Комиссын гишүүн Дондог.
УБ., Соёмбо Принтинг ХХК. 333 х.
·
Өгүүлэл
Дондогдорж О. 2016. Комиссын гишүүн Дондог.
Хэл зохиол судлал. Т-XXIX (55), fasc.12. Уб., Соёмбо Принтинг ХХК, х.3-12
·
Гадаад ном өгүүлэл (орос, англи хэлээс бусад)
Сон Чол Жэ. 2005. Чүннас бүсийн оюутнуудын солонгос хэлний дан эгшгийн формант задлал.
Хэл шинжлэл, 43, х.189-213 (уг хэлээр бичих)