“ОРХОН БИЧГИЙН ДУРСГАЛ – НҮҮДЭЛЧДИЙН ХЭЛ, ИРГЭНШЛИЙН ТҮҮХЭН СУРВАЛЖ БОЛОХ НЬ” эрдэм шинжилгээний хурал болно.
“ОРХОН БИЧГИЙН ДУРСГАЛ – НҮҮДЭЛЧДИЙН ХЭЛ, ИРГЭНШЛИЙН ТҮҮХЭН СУРВАЛЖ БОЛОХ НЬ”  эрдэм шинжилгээний хурал болно.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ОХУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эртний түрэгийн руни бичгийн дурсгалуудыг нягтлан судлах нь” (ШУТ-2021/337) төслийн хүрээнд тус хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбараас зохион байгуулж буй “ОРХОН БИЧГИЙН ДУРСГАЛ – НҮҮДЭЛЧДИЙН ХЭЛ, ИРГЭНШЛИЙН ТҮҮХЭН СУРВАЛЖ БОЛОХ НЬ” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13:00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрын 201 тоотод болно. Та бүхнийг тус хуралд морилон саатахыг урьж байна. Хурлыг мөн ZOOM платформоор болон хүрээлэнгийн албан хуудсаар шууд дамжуулах юм.
 

 


Бусад мэдээлэл