“монгол хэл шинжлэл-2025” олон улсын эрдэм шинжилгээний хуралд манай судлаачид оролцлоо
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Монгол хэл шинжлэл – 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 29-нд боллоо.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 3 салбар хуралдаанаар хуралдаж, дэлхийн 10 орны 50 орчим эрдэмтэн судлаачид оролцов.
Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид дараах илтгэлийг хэлэлцүүллээ.
Д.Төмөртогоо (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Үгийн бүтэц, хэл зүйн харьцааны зааг ялгаа”
Л.Болд (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол хэл шинжлэлийн хөгжлийг гурван үеийн
төлөөллөөр тольдохуй”
Ж.Бат-Ирээдүй (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол хэлийг гадаад хэлээр заахад МУИС-ийн багш
нарын оруулсан хувь нэмэр”
С.Мөнхсайхан (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол хэлний хоршоо үгийн үүсэл ба түүхэн хөгжил”
Г.Батзаяа (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
“Монгол төрөл хэл, нутгийн аялгуу судлалд МУИС-
ийн эрдэмтдийн оруулсан хувь нэмэр хийгээд нутгийн
аялгууны өнөөгийн байдал”
М.Баярсайхан (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи)
Т.Отгонтуул (Монгол Улс, Монгол Улсын Их Сургууль) нар
“МУИС-ийн манж хэл бичгийн сургалт, судалгаа”
Э.Мөнхцэцэг (Монгол Улс, Шинжлэх Ухааны Академи), Н.Амгалан (Монгол Улс, МБШТөв, Гандантэгчэнлин хийд), Н.С.Яхонтова (Институт восточных рукописей РАН) нар “Манж үсгийн дусал, бинтээр тодотгосон монгол-орос толь бичиг”