Үндсэн агуулга руу

Зарлал

Ажлын зар

2022.09.19  |  ЗарлалfX⧉

Компьютер, программ хангамж (Мэдээллийн технологийн мэргэжилтэн)-ийн мэргэжилтэн ажилд авна.

Мэргэжлийн чиглэл: Компьютер, программ хангамж (Мэдээллийн технологийн мэргэжилтэн)

Ажиллах байгууллага: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

Ажлын нөхцөл: Үндсэн ажилтан

Орон тоо: 1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Ерөнхий шаардлага

· Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

· Багаар хамтарч ажиллах чадвартай;

· Бүтээлч сэтгэлгээтэй;

· Хувийн зохион байгуулалт сайн, цаг сайн барьдаг байх

Мэргэжлийн мэдлэг, чадвар

· Мicrosoft (Microsoft Word, Excel, Access, Project, Power Point, Photoshop)-ын хэрэглээний программыг мэргэжлийн түвшинд хэрэглэдэг байх;

· Монгол бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй

· Программ хангамж хөгжүүлэлт (Java,  Python, Linux, МySQL)-ийн суурь мэдлэгтэй байх;

· ХML программчлалын хэл мэддэг (XML файл дээр ажиллаж, хувиргаж чаддаг) байх

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

· Юникод (Unicode) нутагшуулах (localization);

· Кирилл болон монгол бичгийн Юникод фонтын алгоритмыг хөгжүүлэх;

· Өгөгдлийн сан боловсруулах;

· Хэлний технологи хөгжүүлэх (программ бичих);

· Вэб болон аппликейшн хөгжүүлэх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

· Ажилд орохыг хүссэн өргөдөл

· Төрийн албан хаагчийн 1-р маягт

· Товч намтар (CV)

· Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Хэрэв байвал/

· Боловсролын зэргийн диплом, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар

· Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн багш эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/ эх хувиар

· Ажил байдлын тодорхойлолт /Ажиллаж байсан бол ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны утас, хаяг, эх хувиар /

· Иргэний үнэмлэхийн хуулбар

· Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)

БҮРТГЭЛ

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2022 оны 9 дугаар сарын 28 хүртэл ажлын цагаар ШУА-ийн нэгдсэн 1-р байрны 213 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 11451762, 91719091

Цахим хаяг: munkhtsetsegn@mas.ac.mn