Ажлын байрын зар
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл
шинжлэлийн салбар, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт тус тус 1 эрдэм
шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна.
Нийтлэг шаардлага:
- Мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Эрдэм шинжилгээний ажил хийсэн туршлагатай, хэл шинжлэлийн онолын мэдлэг болон судалгааны арга зүй эзэмшсэн байх; цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
- Эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүдэд оролцон багаар ажиллах чадвартай байх;
- Эрдэм шинжилгээний ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачилгатай байх;
- MS Word, Excel, Powerpoint гэх мэт Мicrosoft хэрэглээний программуудыг мэргэжлийн түвшинд хэрэглэдэг байх
Салбар
Мэргэжил
Ажлын байрын тусгай шаардлага
Орон тоо
1
Хэл шинжлэлийн салбар
Монгол хэлний багш, судлаач, хэл шинжлэлч
· Хэл шинжлэл: орчин цагийн монгол хэл судлалын чиглэлээр тууштай судалгаа хийх;
· Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
· Компьютер программ хангамжийн зохих түвшний мэдлэг чадвартай бол давуу тал болно.
1
2
Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
Монгол хэлний багш, судлаач, Англи-монгол хэлний багш судлаач, орчуулагч
· Хэрэглээний хэл шинжлэл: нэр томьёо судлал, цахим хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийх чадвартай;
· Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
· Компьютер хэл шинжлэл, программ хангамжийн мэдлэг чадвартай бол давуу тал болно.
1
Бүрдүүлэх материал
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет
- Эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажуулсан хуулбар
- Боловсролын зэргийн диплом, хавсралт, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
Жич: Ажил горилогчийн материалыг буцааж өгөхгүй болохыг анхаарна уу.
Бүртгэл
Дээрх шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2022 оны 2 дугаар сарын 18-аас 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:30 хүртэл ажлын цагаар ШУА-ийн нэгдсэн 1-р байрны 213 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 11451762, 99522000
ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРГАА,
МЕНЕЖМЕНТИЙН АЛБА