ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв (INFOTERM), Шинжлэх Ухааны Академи, Стандарт хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, МУБИС-тай хамтран "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 7 сарын 8,9-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.