НУТГИЙН АЯЛГУУ-ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭ: ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГ - ҮЗЭМЧИН АЯЛГУУ
НУТГИЙН АЯЛГУУ-ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭ:  ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГ - ҮЗЭМЧИН АЯЛГУУ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбараас 2022-2024 онд хэрэгжүүлж буй “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл нь тус хүрээлэнгийн ахмад эрдэмтдийн олон арван жил цуглуулсан нутгийн аялгууны авиа зүй, хэл зүй, үгийн сангийн арвин баялаг хэрэглэгдэхүүн болон монгол хэлний нутгийн аялгууны өнөөгийн байдалд үндэслэж орчин үеийн авиа зүй, хэл зүй, нийгэм хэл шинжлэл, угсаа хэл шинжлэл, соёл хэл шинжлэлийн үүднээс цогц судалгаа хийх зорилготой юм.

 

 

Уг төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдран суух үзэмчин угсаатны хэл аялгууны өнөөгийн байдал, хувирал өөрчлөлт, хэтийн төлөвийг тандан судлах, судалгааны эх хэрэглэгдэхүүн цуглуулах зорилгоор Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Д.Боролзой Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Сэргэлэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2024 оны 5 сарын 20-ноос 30-нд ажиллав. Судалгааны ажлын хүрээнд үзэмчин ард иргэдтэй уулзаж ярилцлага хийх, аудио сан хөмрөг бүрдүүлэх, тэдний ёс заншилтай танилцах, статистик судалгаа авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв.

 

 

 

 

Тэрээр Дорнод аймагт ажиллах үеэрээ МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Боловсрол судлалын тэнхим, Номын сангаас санаачлан зохион байгуулсан “Өглөөний хүн” уулзалтад оролцон “Монгол хэл ба интернэт хэл шинжлэл” сэдвээр лекц уншив. Мөн Хэл зохиолын хүрээлэнгээс сүүлийн үед хэвлүүлсэн шинэ бүтээлийн дээжээс МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн номын сан, Дорнод аймгийн Сэргэлэн сумын дунд сургууль, Баянтүмэн сумын соёлын төв болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын номын санд тус тус гардуулан өглөө.

 


 

31.mp44.mp412.mp4

 

Монгол хэлний олон нутгийн аялгуу нь монгол үндэстний түүх, оюуны соёлыг тээгч хосгүй өв билээ. Бидний энэхүү чухал ажилд санаа тавьж тусалсан МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Сэргэлэн болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын Засаг захиргааны байгууллагууд, Соёлын төвүүд, Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэг болон судалгаа, ярилцлага өгсөн үзэмчин ард иргэддээ талархал илэрхийлье.

 

 


Бусад мэдээлэл