НУТГИЙН АЯЛГУУ-ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭ: ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ – ЗАХЧИН, ТОРГУУД, УРИАНХАЙ АМАН АЯЛГУУ
НУТГИЙН АЯЛГУУ-ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭ:  ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ – ЗАХЧИН, ТОРГУУД, УРИАНХАЙ АМАН АЯЛГУУ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбараас 2022-2024 онд хэрэгжүүлж буй “Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D) О.Самбуудорж, эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Очирцэнд нар монгол хэлний захчин, торгууд, урианхай аман аялгуу судлах, баримт хэрэглэгдэхүүн цуглуулах, аман аялгууны хэлэлцэгчдийн өнөөгийн нөхцөл байдлыг социологийн судалгааны тоон болон чанарын аргаар 15-18, 19-35, 35-50, 50-аас дээш гэсэн насны ангиллаар статистик судалгаа хийхээр олон угсаатны өлгий нутаг болсон Ховд аймгийн Манхан, Мөст, Үенч, Алтай, Булган болон Баян-Өлгий аймгийн Булган сумдаар 2024 оны 7 сарын 2-ноос 22-ны өдрүүдэд ажиллав.


 

 

Нутгийн аялгуу судлал гэдэг бол угсаатны бүлгийн аман аялгууг монгол хэлний авиа зүй, хэл зүй, үгийн сан, утга зүй, өгүүлбэр зүйн үүднээс судлахын зэрэгцээ  тухайн угсаатны бүлгийн соёл сэтгэлгээ, аж амьдрал, ёс уламжлал, зан заншил гэх мэт өргөн хүрээний мэдлэг шаарддаг салбар юм. Монгол үндэстний нийгэм соёлын өөрчлөлт, хүн амын тархан суурьшилт, техник технологийн хөгжил дэвшил, нийгэм улс төрийн байдал гэх мэт олон зүйлээс шалтгаалан монгол хэл болоод нутгийн аялгууны судалгааны хамрах хүрээ хурдтай өөрчлөгдөж байна.


Бусад мэдээлэл