

Их зохиолч Д.Нацагдорж 1921 оноос Цэргийн яаманд бичээч, их жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж, хэвлэл, шинжлэх ухаан, соёлын байгууллагад ажиллаж, 1931 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 онд мөн хүрээлэнд Түүхийн ба Дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 онд Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан байлаа.

Нэгэн түүх сөхвөөс: Судар бичгийн хүрээлэнгээс Д.Нацагдоржийг “Үгээгүй айлын хөвгүүн”, “Чингис хааны амьдралаас” жүжгийн зохиол бичсэний тул 30 лан мөнгөөр шагнаж байжээ.