"Судлаачийн шинэ санаа - шинэ судалгаа" 12 дахь удаагийн семинарт БНХАУ-ын Өвөрмонголын Их Сургуулийн багш, доктор (Ph.D), профессор Д.Таяа "Өвөр Монголын Их Сургууль дахь Жангар судлал", ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Г.Батмөнх "Аман домгоор намтар, өвийг тодруулах нь" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
"Судлаачийн шинэ санаа- шинэ судалгаа" семинар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9:30 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 202 тоотод болно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.