2022 оны 2 дугаар сарын 7-ны 14 цагт Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор (Ph.D), профессор Д.Сэржээгийн 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний ярилцлага болно. Эрдэм шинжилгээний ярилцлагад академич Л.Болд "Ж.Сэржээгийн үгийн сан, толь зүйн чиглэлээр хийсэн судалгааны ажлын дүнгээс", А.Янжиндолгор "Ж.Сэржээгийн Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиоход оруулсан хувь нэмэр", доктор (Ph.D), дэд профессор Г.Гэрэлмаа "Ж.Сэржээгийн нэр зүйн судлалд оруулсан хувь нэмэр", докторант Ч.Гансүх "Ж.Сэржээгийн монгол ном болон номын сан судлалын бүтээлийн тухай" зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна