ТА БҮХНИЙГ "ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ" СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛЭЭ НИЙТЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
ТА БҮХНИЙГ  "ХЭЛ ЗОХИОЛ СУДЛАЛ" СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛЭЭ НИЙТЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбар, Утга зохиол судлалын  салбараас эрхлэн гаргадаг “Хэл зохиол судлал” сэтгүүл нь жилд нэг удаа хэвлэгддэг, олон улсын ISSN 2308-510X дугаартай эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

“Хэл зохиол судлал” сэтгүүлийн XV (47) ботийн өгүүллийг 2022 оны 8 сарын 19 хүртэл ochirtsend_m@mas.ac.mn цахим хаягаар хүлээн авна. Санамж: Өгүүллээ илгээхдээ Word эх болон PDF-ийн хамт,   холбоо барих гар утасны дугаараа бичнэ үү.

Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд урьд нь хэвлэж нийтлээгүй шинэ байх шаардлагатай. Монгол хэл шинжлэл, утга зохиолын судлалд хувь нэмэр оруулсан шинэлэг сэдэв, агуулгатай, эрдэм шинжилгээний ажлын чанарын шалгуурыг бүрэн хангасан байвал зохино. Өгүүллээ ирүүлэхдээ гарчгийг нь англи хэлээр орчуулж, англи товчлол хийсэн байх шаардлагатай.

Та бүхэн манай сэтгүүлд нийтлэх судалгааны өгүүлэлдээ дараах загвар, шаардлагыг чанд баримтална уу.

Өгүүлэлд тавигдах шаардлага

Өгүүллийн бүтэц:

ТОВЧ АГУУЛГА (100-150 үгтэй байх)

ТҮЛХҮҮР ҮГ (6-8 үгэнд багтаан бичнэ)

1.      УДИРТГАЛ

2.      ҮНДСЭН ХЭСЭГ

3.      ДҮГНЭЛТ

4.      НОМ ЗҮЙ

5.      SUMMARY

Өгүүллийн хэлбэр:

                       

Цаасны хэмжээ

А4. хуудасны тоо 8-12 хуудас

Цаасны хүрээ

Бүх талаас 25мм (дээд. доод. баруун, зүүн)

Фонт

Times New Roman, үсгийн хэмжээ 12-рt

Мөр хоорондын зай

1.0 (sрасе)

Гарчиг

Гарчиг болон судлаачийн мэдээллийг эхний хуудсанд байрлуулна. Өгүүллийн нэрийг том үсгээр, тод хараар бичиж, дор нь баруун талд зохиогчийн овог нэр, улс, хот, ажил (сургууль, байгууллага)-ын нэрийг зэрэг цолын хамт бичнэ.

Үндсэн болон дэд бүлэг гарчиг

Үндсэн бүлгүүдийн нэрийг хуудасны төвд том үсгээр бичнэ.

Дэд бүлгийн гарчиг нь хуудасны зүүн талд байрлах бөгөөд том, эсвэл жижиг үсгээр бичиж болно.

Хүснэгт, график, зураг

Дүрслэлийн нэрийг хуудасны төвд, доор нь байрлуулах. Налуу үсэг (italiс) хэлбэрээр бичих. Дугаарлалтыг бүлгийн дугаараар эхлүүлэн дүрслэлийн дугаараар холбон нэрийг бичих. Жишээ нь:

Хүснэгт 1.1. Хүснэгтийн нэр

Зураг 2.1. Зургийн нэр

График. 3.1. Графикийн нэр

           

Эшлэлд дараах загварыг баримтална.

1. Бичвэр дотор утга санаагаар эшлэхдээ: Зохиогч (он).

Жишээ нь: Академич Ш.Лувсанвандан (1959) хэлний авиа нь бусад авианы адил хийн хэлбэлзэх хөдөлгөөн хийдэг.

 

2. Бичвэр дотор шууд эшлэхдээ:

                     Хэрэв зохиогчийг өгүүлбэрийн эхэнд дурдвал Зохиогч “.......”   (он: хуудас)

Жишээ нь: Академич Д.Төмөртогоо Барагцаалбал “XVI-XVII зуунаас  хойших үеийн монгол хэлийг орчин үеийн монгол хэлний үед хамруулан үзнэ” (2017:22) гэжээ

                     Хэрэв 40-оос дээш үгтэй эшлэлийг шууд авбал бичвэрийг догол мөрөөр авч ард нь Зохиогч, он: хуудас

Жишээ нь: Монгол хэл аялгуунуудын зарим нь урт удаан хөгжлийнхөө явцад бие биенээсээ холдон салж, яваандаа биеэ даасан хэл болсон бол бас зарим нь өөр хоорондоо харилцан холбоотой байж, уугуул хэлнийхээ нийтлэг шинжийг тогтвортой хадгалсаар иржээ. Тухайлбал, Монгор, дуншаан, баоань, шар ёгур, могол, дагуур зэрэг хэл нь монгол хэлний хөгжлийн харьцангуй эртний шинжийг хадгалан үлдсэн бол ойрад, буриад болон өмнөд монгол хэлнүүдэд монгол хэлний эрт үеийн зарим онцлог шинж уламжлан үлдсэн байдаг (Д.Төмөртогоо, 2017: 44-45).

Олон зохиогчтой бүтээлээс эш татах:

                     2 зохиогчтой бүтээлээс эшилсэн бол эшлэх тохиолдол тутамд 2 зохиогчийн нэрийг дурдана.

Жишээ:  С.Мөөмөө, Ю.Мөнх-Амгалан (1984) энэ тухайд...

                     2-5 зохиогчтой бүтээлээс эш татвал хамгийн эхний эшлэлийн тайлбарт бүх зохиогчийн нэрийг бичээд, дараа нь тэр бүтээлээс дахин эш татсан тохиолдолд зөвхөн эхний зохиогчийн нэрийг дурдаад, бусад зохиогчийи нэрийг бичилгүй “ба бусад” (“и др”, “et а1.,”) гэж товчилно.

 

                     Ижил зохиогчтой бүтээлүүдийг Thompson & Нecк (2002, а, b), эсвэл (Thompson & Hecк. 2002а. b) хэлбэрээр эшлэх ба нэг доор олон бүтээлийг зэрэг эшлэх тохиолдолд (Smith, 1985; Johnson. 1990; Beynon, 2001) г.м-ээр оны дарааллаар бичнэ.

 

Жич: Эшлэл аваагүй зохиогчийн нэрийг ном зүйд оруулахгүй

Ном зүйд дараах загварыг баримтална. Үүнд:

Ном:

1.      1 зохиогчтой бол: зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор, (Хэвлэсэн он).

Бүтээлийн нэр. Хэвлэсэн хот., хэвлэлийн газар. Хуудас

2.      1-2 болон түүнээс дээш зохиогчтой бол: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг томоор, (Хэвлэгдсэн он). Бүтээлийн нэр. Хэвлэгдсэн хот., гэх мэтчилэн хэвлэлийн газар. Хуудас

3.      Байгууллагаас эрхлэн гаргасан ном бол: Байгууллагын нэр хэвлэсэн он. Бүтээлийн нэр. Хэвлэсэн хот., Хэвлэлийн газар. Хуудас

 

Жич: Зохиогч та бүхэн өгүүллийн эрдэм ишнжилгээний стандарт болон зохиогчийн эрх, оюуны өмчийн тухай хуулийн заалтыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна.

 

 

Монгол улсын Шинжлэх Ухааны академийн

Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбар, Утга зохиол судлалын салбар

 

 2022.06.13 


Бусад мэдээлэл