Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

   Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Академич Содномсамбуугийн Дэмбэрэл болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, профессор Хайнц Фассман нар 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын академи хооронд “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

   Уг хэлэлцээрийг шинэчлэн байгуулахдаа түүнийг хэрэгжүүлэх протокол байгуулсан нь хоёр академийн хамтын ажиллагааны хүрээ өргөжиж, уламжлалт болон хамтарсан судалгааны шинэ төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн чадавхи улам бүр сайжрах боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм.


Бусад мэдээлэл
Эмгэнэл
2 сарын өмнө
Эмгэнэл
2 сарын өмнө