ОРХОН БИЧГИЙН ДУРСГАЛ –НҮҮДЭЛЧДИЙН ХЭЛ, ИРГЭНШЛИЙН ЧУХАЛ СУРВАЛЖ МӨН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
ОРХОН БИЧГИЙН ДУРСГАЛ –НҮҮДЭЛЧДИЙН ХЭЛ, ИРГЭНШЛИЙН ЧУХАЛ СУРВАЛЖ МӨН” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

 Зорилго: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эртний түрэгийн руни бичгийн дурсгалуудыг нягтлан судлах нь” (ШУТ-2021/337) төслийн хүрээнд энэ чиглэлээрх судалгааны сүүл үеийн үр дүнг хэлэлцүүлэх, харилцан туршлага солилцоход хурлын зорилго оршино.

Зохион байгуулагч: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбар

Илтгэлийн ерөнхий чиглэл:

1. Орхон бичгийн дурсгалын судалгаа

2. Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёл иргэншил

3. Монгол, түрэг хэлний харьцуулсан судалгаа

Илтгэлд тавигдах шаардлага:

Илтгэлийн хэмжээ: 10-15 нүүр хуудас, MSW word-А4, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1

Илтгэлийн шаардлага:

-          Урьд өмнө нь хэлэлцүүлээгүй байх

-          Зохиогч өөрийн овог нэр, эрдмийн цол зэрэг, ажил, и-мэйл хаяг, утасны дугаарыг бичих

-          Илтгэлийн нэрийг англи хэлээр орчуулах

-          5-6 түлхүүр үг байх

-          Илтгэлийн эхэнд товч агуулга байх ба харин төгсгөлд хураангуйг үндсэн өгүүллийн эхээс өөр хэлээр 100-150 орчим үгэнд багтааж бичнэ (англи, орос хэлээрх хураангуй болон өгүүллийн нэрийг тухайн хэлний мэргэжилтнээр хянуулах)

-          Ном зүйд зохиогчийн нэр, огноо, ном сэтгүүл болон өгүүллийн нэр, хэвлэлийн газар, хэвлэлийн үйлдвэр, цувралын дугаар мөн хуудас талыг дурдах

-          Эшлэл авсан эхийг зүүлтэд дурдахгүй ба эшлэлийн ард дугуй хаалтад дараах загварын дагуу хийх

 

Эшлэл хийх загвар:

 “эшлэл татсан хэсэг” (Дондогдорж О, 2016: 16)

Хэрэв нэг зохиогчийн нэг жилд хэвлүүлсэн хэд хэдэн бүтээлээс эш татаж байгаа бол (Дондогдорж О, 2016а: 24), (Дондогдорж О, 2016б: 27) гэж дурдана.

Ном зүй хийх загвар:

- ном:

Дондогдорж, О. 2016. Комиссын гишүүн Дондог. Уб., Соёмбо принтинг ХХК. 333 х.

- өгүүлэл:

Дондогдорж, О. 2016. Комиссын гишүүн Дондог. Хэл зохиол судлал. Т-ХХ1Х (55), 1азс.12. Уб., Соёмбо принтинг ХХК. х.3-12.

- гадаад ном, өгүүлэл (орос, англиас бусад хэлээрх):

Сон Чол Жэ. 2005. Чүннам бүсийн оюутнуудын солонгос хэлний дан эгшгийн формант задлал, Хэл шинжлэл, 43, х. 189-213

Шилдэг илтгэлийн эзнийг төсөлд гэрээт ажилтнаар ажиллуулахын гадна шаардлага бүрэн хангасан илтгэлүүдийг өгүүлэл болгон “ALTAICA” сэтгүүлийн 2023 оны дугаарт хэвлүүлнэ.

Илтгэл хүлээн авах хугацаа: 2022.10.20-нийг хүртэл

Илтгэлийг хүлээн авах хаяг: bold_gld@yahoo.com, enkhbadrakhs@mas.ac.mn, zagarperenlei_t@mas.ac.mn,

Харилцах утас: 99182191, 80328024, 88960904

Хурал болох хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын эхний долоо хоног

 

Хурал зохион байгуулах хэлбэр: ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрын 202 тоот хурлын танхимаас онлайн (ZOOM platform) хэлбэрээр зохион байгуулна. 


Бусад мэдээлэл